Ерөнхийлөгч Дорнод аймагт ажиллаж байна
2017-04-24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 24-25-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Дорнод аймгийн иргэдэд танилцуулах уулзалт болно.

 

 

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр танилцуулах юм.

 

Уулзалтын дараа Дорнод аймгийг Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнах ёслол болно.

 

 Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллах үеэрээ зүүн болон говийн бүсийн аймгуудын телевиз, сонины сэтгүүлчидтэй мөн уулзалт, ярилцлага хийх юм.

Shuud.mn
Сонин хачин
ах:
хойд солонгост амьдаар хичнээн үхэр ачуулсан хүүхдийн мөнгөөр АСЕМ гэж хэнд ч хэрэггүй
2017-04-24
Зочин:
Гадаад бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийг маш сайн хийжээ.
2017-04-24