Трамп Пхеньяны асуудлаар Абе, Си нартай ярилцжээ
2017-04-25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар Азийн тэргүүлэгч гүрнүүд болох Япон болон БНХАУ-ын удирдлагуудтай утсаар ярьсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжилжээ.

 

 

Трамп өнгөрөгч амралтын өдөр дээрх орны удирдлагуудтай утсаар ярих шийдвэрийг гэнэт гаргасан билээ. Тэрбээр өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй эхэлж утсаар ярилцжээ.

 

Тэд Японы тэнгист эхлээд буй хоёр орны хамтарсан цэргийн сургуулилт болон Азийн орнуудын толгойны өвчин болоод буй Хойд Солонгосын асуудлаар хэлэлцсэн байна. Абе "АНУ, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг царцаах цаашлаад зогсоох ажилд идэвхтэй оролцож буйд нь талархал илэрхийлмээр байна” гэж мэдэгджээ.

 

Уг дуудлагын дараа Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй ярьсан аж. Си дарга “Хойд Солонгостой дайсагнах нь эрсдэлтэй” гэдгийг Цагаан ордны тэргүүнд сануулсан байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин