Марин Ле Пен намаа түр хугацаанд удирдахгүй
2017-04-25

 

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хамгийн санал авсан хоёр нэр дэвшигчийн нэгээр тодроод буй Марин Ле Пен намын даргын албан тушаалаасаа огцрохоор болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр 2013 оноос хойш хэт барууны үзэлтэн “Үндэсний фронт” намын даргаар ажиллах болсон юм. Түүний эцэг Жан-Мари Ле Пен тус намыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 1972-2011 он хүртэл намын даргаар ажиллажээ.

 

Ирэх сарын 7-нд Францын дараагийн Ерөнхийлөгч албан ёсоор тодрох билээ. Марин Ле Пен сонгуулийн кампанит ажилдаа илүү их анхаарлаа хандуулахын тулд намын даргын үүрэгт ажлаасаа түр хугацаанд татгалзахаар болсон хэмээн түүний хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

Тэрбээр урьдчилсан санал асуулгад 21.3 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Эдийн засгийн сайд асан Эммануэль Макрон 24 хувийн санал авчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин