101 настай энэтхэг эмэгтэй рекорд тогтоожээ
2017-04-25

 

Шинэ Зеландын Окленд хотноо дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах “World Masters Games” тэмцээн зохион байгуулагджээ.
 

Уг тэмцээний 100 метрийн төрөлд 101 настай эмэгтэй түрүүлсэн нь олныг гайхшруулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  Энэтхэг улсаас оролцсон Ман Куар гэгч 100 метрийг 1 минут 14 секунт туулж, алтан медалийн эзнээр тодорчээ.

 

 

Зохион байгуулагчид “Ман Куар энэ төрөлд түрүүлсэн хамгийн өндөр настан” гэж мэдэгджээ.

 

Ман Куар 93 настайгаасаа хойш хүүгийнхээ хамтаар хөнгөн атлетикээр хичээллэх болсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Настангууд ч гайхамшгийг ч үзүүлж байна доо
2017-04-25