Абдул Карим шонхор шувуу хууль бусаар агнаагүй
2017-04-25

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын иргэн Абдул Карим нь шонхор шувууг хууль бусаар ангаж, хилээр гаргахыг завдсан болохыг цагдаагийн байгууллага илрүүлж, шүүхэд шилжүүлсэн тухай мэдээ олон нийтийн цахим сүлжээгээр тархсан. Абдул Каримын өмгөөлөгч өнөөдөр /2017.04.25/ мэдээлэл хийж, ташаа мэдээлэл болохыг тайлбарлалаа.

 

Иргэн Абдул Карим шонхор шувааг хууль бусаар агнасан гэх мэдээллийг нэр хүндэд нь санаатайгаар халдсан үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт тавьжээ. Цагдаагийн байгууллагаас уг мэдээлэл нь үндэслэлгүй болохыг шалган тогтоосон байна. Иймд уг мэдээллийг олон нийтэд түгээсэн сайтын зүгээс иргэн Абдул Каримаас хүлцэл өгчээ.

 

Абдул Каримын өмгөөлөгч А.Мөнх-Өлзий “Уг мэдээлэлд Катар улсын иргэн Абдул Карим шонхор шувууг хууль бусаар барьж, хилээр гаргахыг завдсан гэх зүйлийг дурдсан. Энэ нь Катар улсын нэр хүндийг үндэслэлгүйгээр унагаасан, тус улсын иргэд манай улсын шонхор шувууг хууль бусаар барьж, хил гаргадаг гэх ойлголтыг олон нийтэд төрүүлэхүйц маш том алдаа болсон. Уг гэмт хэрэгт холбогдсон этгээд нь Катар улсын иргэн биш гэдгийг холбогдох албаны хүмүүс тогтоосон” гэв.

 

Абдул Карим болон Катар улсын иргэн шонхор шувууны хууль бус ан агнуурт хамааралгүй болохыг ийнхүү түүний өмгөөлөгч мэдэгдлээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
gadaadiin olz ashig hooson ovbi dolbi hiisen umnuudiig uhsend ni omoordogiin be,bid gadagshaa garch booliin hodolmor erhelj baihad ted end irj baigaliin bayalag tsolmoj terbumtan boltsgooj baina shuudee.
2017-04-25