Москва, Новосибирскийн бизнес эрхлэгчид Монголд чуулна
2017-04-25

 

Олон улсын “Ворота в Азию 2017” үзэсгэлэн худалдаа 27 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэн өнөөдөр 14.00 цагт МҮХАҮТ-нд нээлтээ хийлээ.

 

Орос, Монголын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн худалдааны  хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Азийн хаалга” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын Москва, Новосибирск, Красноярск, Омск, Эрхүү муж, Ангарск, Иваново, Алексеева хот, Алтайн хязгаарын Барнаул, Буриад зэрэг 10 бүс нутгийн 36 компанийн 50 гаруй бизнес эрхлэгч оролцох юм байна.

  • Бизнес эрхлэгчид

 

  • Автомашин,

 

  • Хөнгөн үйлдвэрлэл,

 

  • Хүнс,

 

  • Барилга,

 

  • Эрчим хүч,

 

  • Хөдөө аж ахуй,

 

  • Аялал жуулчлал,

 

  • Үнэт эдлэл,

 

  • Хими,

 

  • Тээвэр зууч,

 

  • Шинжлэх ухаан, боловсрол,

 

  • Хэвлэх үйлдвэр, ном товхимол,

 

  • Эм зүй,

 

  • Хүүхдийн тоглоом зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулан хөрөнгө оруулалт, түнлэлийн чиглэлээр гурав хоногийн турш Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах юм байна. Мөн урилгаар БНХАУ, Пакистан, Монгол улсын аж ахуй нэгжүүд  оролцож байгаа ажээ.

 

Үзэсгэлэн худалдааны үеэр Монгол Оросын бизнес эрхлэгчдийн олон улсын бизнес форум болдог. Энэхүү форум маргааш /2017.04.26/ МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongolyn hugjild hamgiin ih saad totgor hiij bgaa orosuudaar yahgaad bgaa yum be?
2017-04-25