MҮЭХ-ноос жагсаал зохион байгуулна
2017-04-26

09.30 цагт: “Инновацийн шийдэл–бидний амьдралд” сэдэвт уралдаант шалгаруулалтын шилдэг бүтээлийг тодруулах ёслол Мэдээлэл, технологийн үндэсний паркын 3 давхарын танхимд болно.


09.40 цагт: Валют арилжааны цахим талбарын нээлтийн үйл ажиллагаа "ТУУШИН ПРЕМЬЕР" зочид буудалд болно.


11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Нийслэлийн Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт: MN-Мэдээллийн төвд  “Монголын хүүхдийн ордон”-ы хэвийн үйл ажиллагаа алдагдаж хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар эцэг эхчүүд хэвлэлийнхэнд хандлаа.


11:40 цагт Хан-Уул дүүргийн "ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ТАНХИМ" нээлт болно.


12:00 цагт: Спортын төв ордны нэг давхарын хурлын танхимд ОУХМ Б.Ганбаатарын нэрэмжит боксын олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.


12.00 цагт: "MҮЭХ-ноос жагсаал цуглаан хийх шуурхай шийдвэр гаргасан талаар Хэвлэлийн хурал зарлалаа. Хурал МҮЭХ-ны төв байранд болно. 


16.00 цагт: СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн Дүрслэх урлагийн ангийн сурагчдын БИДНИЙ МӨРӨӨДӨЛ 2017 уран бүтээлийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд нээгдэнэ.

Shuud.mn
Сонин хачин