Трампийн охин анхны айлчлалаа хийлээ
2017-04-26

 

Германы Канцлер Ангила Меркелийн урилгаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн охин Иваника Трамп Берлин хотноо Эдийн засгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор тус улсад хүрэлцэн иржээ.

 

"W20" хэмээх дээд хэмжээний энэхүү уулзалтаар “Их 20”-ын орнуудын эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцооны тухай асуудлыг авч хэлэлцэх юм.

 

Тэрбээр канцлер болон Германы албаны хүмүүсийн хамтаар оройн зоог барьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Иваника Ерөнхийлөгч аавынхаа ахлах зөвлөхөөр ажилладаг билээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувиар анхны айлчлалаа Герман улсад хийж байна.

 

Өдгөө 35 настай Иваника айлчлалынхаа талаар “Ройтерс” агентлагт “Үнэхээр гайхалтай байлаа. Миний сэтгэл их хөдөлж байна” хэмээн хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ireeduid eronhiilogch boloh zam aa tavijee dee .
2017-04-26