МАН-ынхан өөрсдийн Засгийн газраа ажиллуулахгүй болтлоо хагарчээ
2017-04-26

 
 
Долоон концессын гэрээг нуун дарагдуулж, Засгийн газрын сайдууддаа хуваагаад өгчихсөн хэрэгт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уначихаад байгаа. Өөрөөр хэлбэл, Төсвийн тодотголын үеэр яригдсан 744 тэрбум 90 сая төгрөгийн үнэ бүхий долоон төслийг ямар ямар компани барих, хэнд өгсөн бэ гэсэн улстөрчдийн маргаан нийгмийн анхаарал татсан нэг сэдэв болчихоод байгаа юм.  
 
Эдгээр долоон концессоос заримыг нь онцолвол, “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”,  “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”, Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогццэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл”, “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”, “Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл, Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам барих, Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ор бүхий төрөх эмнэлэг барих зэрэг дандаа чухал чухал төслүүд байгаа юм.
 
Олон жилийн турш яригдсан, нэг компанийн гэхээс илүү Монгол Улсын хөгжил дэвшил, монголчуудын амьдралд хэрэгтэй том бүтээн байгуулалтын төслүүдийг Засгийн газар хөдөлгөхөөр зориг шулуудсанд нь талархууштай. Концессын гэрээгээр барина гэдэг нь компани эхлээд өөрийн хөрөнгөөр тухайн бүтээн байгуулалтыг хийж дуусгаад дараа нь төрөөс мөнгөө авахаар гэрээ байгуулахыг хэлдэг. Н.Алтанхуягийн, Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газрууд ч концессийн гэрээгээр маш олон бүтээн байгуулалт хийлгэж байлаа. 
 
Концессын асуудлыг Аж үйлдвэрийн сайдад даатгаж, улмаар баруун замыг нийслэлтэй холбох автозамын ажлыг концессын гэрээгээр хийж байсан жишээ байна. Тэгэхээр энэ өчигдөрхөн л гарч ирсэн шинэ зүйл биш. Ж.Эрдэнэбат гэж нөхөр шинээр сэтгэж, баахан тендерийг хувийн харилцаагаар тараагаад байгаа асуудал огт биш гэдэг нь ч тодорхой. Тухайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд “цүнхтэй” компанид тендер өгч болохгүй. Заавал өөрийн гэсэн хөрөнгөтэй, ажиллах хүчин, техник технологийн боломжтой байх шаардлага тулгарна. Өөрийн хөрөнгөөр барьж дуусгаад дараа нь төрөөс мөнгөө авахын тулд цаасан дээр компани байгуулаад ажил авах боломж огтхон ч байхгүй юм.
 
Тиймээс долоон концесс хэн нэг сайдын эсвэл даргын халаас руу орно гэсэн мухар сохор хардлагад итгэх итгэл төрөхгүй нь. МАН-ынхан дотооддоо бужигнаантай, зодоонтой байгаа нь худлаа биш. Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн энэ намд ил далд өрнөж байгаа. Тиймдээ ч Засгийн газрыг муухай харагдуулж /үүний цаана намын даргаа муухай харагдуулах/, оноо авах гэсэн улстөрчид энэ асуудлыг дэвэргэсэн юм биш үү гэсэн хардлага байгааг ч нуугаад яахав. Үнэхээр Ерөнхий сайд хууль зөрчөөд концессыг тараачихсан бол яагаад Ц.Нямдорж гишүүн ганцаараа дуугарав. Өнөөх хүчтэй хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг сөрөг хүчний эсэргүүцэл хаана байна вэ. Засгийн газарт ажиллаж байгаа тэр сайдын компани авлаа гэсэн баттай баримт байхгүй учраас энэ асуудлыг шалгахаар ажлын хэсэг байгуулахад нэг ч гишүүн орохыг хүсээгүй гэнэ лээ.
 
Уул нь төрийн ажил, намын ажил хоёр салангид байх учиртайсан. Гэтэл улстөрчид төрийн ажлыг өөрийн нэр хүндээ өсгөх гэсэн ядмагхан пиартай ашиглаад байгаа учраас монгол төрийн нэр хүнд шалдаа хүртэл уначихаад байгаа юм. Эдгээр долоон концесс дунд өөрийн мөнчгөрөөр, цэвэр өрсөлдөөнөөс ялж гараад тендер авсан компаниуд чамгүй олон байгаа юм билээ. Тухайлбал, өмнөх компани нь өртөг мөнгөө авчихаад хаяад алга болсон Хан-Уул дүүргийн 300 ор бүхий төрөх эмнэлгийн асуудал байна. 
 
Төсөвт өртгөө хэд дахин нэмж орхиод мөнгийг нь идчихсэн компанийн гайг олон мянган ээжүүд үүрсээр байгаа. Төрөхийн орны хүрэлцээгүй байдлаас болж олон мянган ээжүүд эмнэлгийн шалан дээр унтаж, бараг төрж байгаа нь худлаа биш. Гэтэл энэ ажлыг чинь үргэлжлүүлээд өгье хэмээгээд зориг гаргаад орж ирсэн компанийг “Чиний ард хэн нуугдаж байна. Чамайг шалгана аа” хэмээн дарамтлаад байгаа нь хэр зохистой асуудал вэ, улстөрчид өө. УИХ-ын дарга Ц.Нямдорж саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө би цагдаагийн байрыг 10 тэрбумаар бариулж байсан хэмээн ярьчихсан байна билээ.
 
Гэтэл хэдэн зуун ортой, цагдаагийн байрыг хоёр гурав ч нугалахаар том эмнэлгийн байрны өртөг 25 тэрбум байх нь тийм ч хардаж сэрдэж гүйх асуудал биш л байлтай. Ёстой л Ерөнхий сайдын хэлсэнчлэн та нар улс төрөө хийж, Засгийн газар нь ажлаа хийж болдоггүй юм уу. Монгол Улсын эдийн засаг сайнгүй байна. Бүтээн байгуулалт хийнэ гэж зориглох байтугай, компаниа дампууруулахгүй үлдэхийн тулд хаа хаанаа чардайж байна. Төр нь ажил хийх мөнгөгүй. Тийм атлаа ажлыг чинь хийгээд өгье, алдагдалтай байсан ч хамаагүй гээд ороод ирж байгаа компаниудыг цааш нь түлхэх бус харин ч уриалгахан хүлээж аваад ажлыг нь хийлгэвэл зүгээрсэн. Улсын ажил уг нь улс төрөөс ангид байх учиртай бус уу. Засгийн газар ч ялгаагүй.
 
Энэ мэт явган хэрүүл, улстөрчдийн оноо авах гэсэн шоуг үл тоож ажлаа хиймээр байгаа юм. Улстөржиж суусаар байтал улс орны амьдрал хэцүүдлээ. Төрийн ажлаа явган хэрүүлээс болж зогсоохгүй гэж найдъя. Хатуухан хэлэхэд, өнөө цагт концессын гэрээг төртэй хийх компани байгаа нь талархууштай асуудал юм биш үү. Өмнөх компаниуд нь мөнгөө авч чадахгүй жагсаал цуглаах хийхдээ тулж байлаа. Зарим нь ажлаа хийснийхээ төлөө “хэцүү нэрт”-д ачигдах шахсан тохиолдол ч бий. 
 
Зарцуулсан мөнгөө авч чадахгүй дампуурлаа зарлаж байгаа ч компани их байгаа. Тийм байхад энэ ажлыг чинь хийгээд өгье гэж ороод ирэх чадалтай компани байна гэдэг нь олзуурхууштай хэрэг юм. Долоон концессын гэрээг хэлэлцсэн бүлгийн хуралдаан зүгээр ч нэг дэлгэгдээгүй. Үүнийг задлах сонирхол МАН-ын нэр бүхий улстөрчдөд байсан. Зарим нь өөрийнхөө компанийг оруулж чадаагүй учраас хор шар, атаархлаас болж асуудлыг дэврээж байхад нөгөө хэсэгт нь ард түмэнд “гоё” харагдах, оноо авах чухал байсан нь хэнд ч илхэн харагдаж байгаа юм. 
 
Эх сурвалж: mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин
gg:
humsaa nuusan muur shig ajilladag MAN-n dotroo yuga yarisniig AN yaj medeh yum, yum l bol An haana bn gj hutshiin ta nar MAn-g songoson bol olon yum buu gonshgono, 65 hunii olnoor hama namagui shiidej bga bizde
2017-04-27
иргэн:
Нүдэнд нь мөнгө харагдаад ерөнхий сайдын эсрэг зогсч байхгүй юу.МАН ёс зүйгүй л болж байгаа юм байна даа.Энхбаяр гуай ч атгадаг байсан шүү
2017-04-27
Ачу:
Хулгайчууд завшхийг л бодхоос ард түмэн эх орон гэдэг домог шүүдээ малуудаа!!!
2017-04-27
Зочин:
Ан намынхан хаан байнааа муу нэртэй Нямка нохойл хуцаж байхын шударга үнэний хэлтэрхий кккккккккккк !!!!!!!!!!????
2017-04-26
Зочин:
ene namiig songoson bish amidral uuruugaa ywchihlaa daa
2017-04-26
Үнэн дүр төрх нь:
Мөнгө унагааж хэтэвчээ зузаалах гэж зам барьдагаа одоо хямралтай байгаа үедээ больчихооч. Сумдын хооронд засмал тавих тийм тулгамдсан асуудал уу? Наана нь сургууль цэцэрлэг, эмнэлэг гээд зөндөө ажил байна шүү дээ. АН-ынхан гудамж төсөл гээд баахан мөнгө идсэн, одоо МАН-ынхан зам тавьж байна гэж мөнгө тонших нээ. Энэ 2 бол яг адилхан, худалч, хулгайч, оффшорчин, авилгач намууд. Дахиж төрийн сэнтийд залмааргүй л байна. Даанч хүссэнээр болохгүй сонгочих байх л даа.
2017-04-26
Зочин:
MANgaruud tusuvuus tsohij ideh munguu bulaatsaldaad neg negniigee tsaash n haruulj ehellee kontsesiin gereeg urgeljluulehgui haana ene bol tusuviin mungu ideh zuvshuulah hii demii ajil geed shoudaad baisan odoo uursduu hoorondoo bulaatsaldaad neg negnee namnaj bn Amlasan bugdeesee butsaj baigaa Ardiin namiig yah gej songovoo burhan min
2017-04-26
хаа хаа:
Монголчууд мэнгэт Нямдорж мэдрэл Энхбаяр мэхт Ээбээ нарт хууртаж хаширахгүй сонгосоор байвал амьдралгүй амаарааа шороо үмхэнэ шүү
2017-04-26
Хнз:
Гол нь МАН концессыг цааш үргэлжлүүлэхгүй гээд нилээн эрт амалсан.Зарим нь үүний идэх арга байгаа гээд харддаг.Ер нь ч мөнгөтэй хүн хийгээд өгөе гэхэд үгүй гэдэг нь битүү.МАН ынхан хоорондоо хагаралдаж сайн эрүүд нуугаад хийчихсэн дээр байгаа юм бишүү.
2017-04-26
Зочин:
НЯМКАА НАЙЗ МИНЬ ЧИ ИХ ХУРДАН ЗӨНӨГЛӨЖ БАЙНА ШҮҮ. ЧАМД ГАНЦ МЭНГЭНЭЭС ӨӨР ЮМ ҮЛДЭХГҮЙ НЬ.ОДОО БОЛЬ. ХҮҮГИЙНХЭЭ ЛУЙВАРДСАН МӨНГӨӨР БИЕЭ ЖААХАН ТОРД. УВС НУТАГТАА ОЧ, УУЛ УСАНДАА ГАР.
2017-04-26
Зочин:
Нямдорж УИХ дарга болоогүй байлтай.Яасан эрт яаран сандран худал бичнэ вэ.Долоон тендерийн эзэн МАН-аас тодроод эхлээ биздээ ЕНБ дарга залуу над нэг нь бий шүү аяархан дуугараарай гээд байхад юуг нь худла бичнэ вэ.МАН-ынхаан гэж
2017-04-26
Үнэн:
мөнгө байхгүй гээд татвар нэмж байж концесс нэрээр өөрсдөө тэрбум тэрбумаар идэж байна. Мөнгии нь дараа нь биш ажил эхлэнгүүт шууд авна шүүдээ балиар хулгайчууд
2017-04-26
Иргэн:
Ард түмнээрээ ажил хийлгээчээ пүүс компаниудад хийх юмыг нь өгөлдөө та нарыг концесс тендэр булаацалдаж суу гэж сонгоогүй шүү луйварчидаа
2017-04-26
Монгол:
Энэ Увс Нямка хэрүүл хииж, хор хутгаж ,худал шудрага дүрд тоглож, бараг 30 жил төр барилцлаа сайн болсон юм алга . Монголчуудыг хагалган бутлах ажил сайн хииж ирсэн бид одоо жаахан ухаарах хэрэгтэй. Ард олны төлөө олон жил юу ч хиигээгүй !!!!
2017-04-26
зочин:
нөгөө л Нямдорж маань хагалан бутаргаад эхэллээ дээ. Баатарын хэлээд яриад байгаа зүйл ортой бус уу. Яахаараа албан тушаал шунал хоёртоо дарлуулсан этгээдүүд энэ их хуралд шургалдаг байна аа. Эд одоо идэхийн төлөө тэмцэл хийдэг л ажилтай болжээ
2017-04-26
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-26
dsn:
nuguu ariun guain 300 ortoi turuh n odoo boltol turuugui l bn uu ,uuniig ene olon jil hen haatsailaad muumiin huhuud bn? huuli bn uu?
2017-04-26
tom:
Het ondor ortgoor barij ih ashig oloh gesen yildel shyy dee boliulakh heregtei Dandaa said nariin ashig sonirhol orson yildel shyy dee ard tymen teneg bish shyy
2017-04-26