Нийгмийн даатгалын лавлагааг ТҮЦ машинаас аваарай
2017-04-26

 

ТҮЦ машинаас авдаг төрийн үйлчилгээ бас нэгээр нэмэгдлээ. Өнөөдрөөс эхлэн нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолтыг “Төрийн үйлчилгээний цахим” /ТҮЦ/ машинаас авах боломжтой боллоо.

 

Улсын хэмжээнд байршуулсан 108 ТҮЦ машинаас нэрийн дансны мэдээлэх хуудас, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, ажил олгогчийн лавлагаа, халамж үйлчилгээний газар өгдөг лавлагаа гэсэн дөрвөн төрлийн лавлагаа мэдээллийг авах боломж бүрдэж байна.

 

Ингэснээр үйлчилгээний хүртээмж 10 дахин нэмэгдэх аж.

Shuud.mn
Сонин хачин