29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөв
2017-04-26

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг өнөөдрөөс ажлаас нь чөлөөлжээ. Засаг даргын захирамжийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан албаны мэргэжилтнүүд танилцуулав.

 

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургууль дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БСШУС-ын сайдын тушаалаар тус сургууль дээр ажлын хэсэг байгуулагдан долоо хоногийн хугацаанд ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн  Нийслэлийн Засаг дарга тус сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөх захирамжийг гаргажээ. Түүнийг ажлын хариуцлага алдсан гэж үзсэн байна.

 

Б.Батсайхан нь 2009 оноос хойш тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

 

29 дүгээр сургуулийн захирлын албыг орлон гүйцэтгэгчийг томилсон байна. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зургаан тусгай сургуульд шалгалт явуулах ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар байгуулжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hulan:
Bagsh nariig ni ch gsn halah hergtei
2017-04-26
zochin:
Batbold meddeg umu Batsuuri hariutslaga tootsdoggvi umu
2017-04-26