Охиноо хөнөөж буй бичлэгээ фэйсбүүкээрээ шууд цацжээ
2017-04-26

 

Тайланд эр охиноо хөнөөж буй бичлэгээ фэйсбүүк хуудсаараа шууд цацаж, олон нийтийг айдаст автуулсан байна. 21 настай залуу 11 сартай охиноо зочид буудалд дагуулан орж ирээд дараа нь амийг нь  хөнөөжээ. Хамгийн аймшигтай нь залуу аллага үйлдэж буй бичлэгээ фэйсбүүкээрээ шууд цацсан аж. Тэрээр охиноо хөнөөснийхөө дараа өөрийнхөө амийг егүүтгэсэн байна.

 

Тайландын Цахим гэмт хэрэгтэй тасаг болон цагдаагийн байгууллага уг хэргийг хамтран шалгаж байна. Залуугийн эхнэрийн хэлж буйгаар “Нөхөр минь төрсөн охиноо алахаар хүн биш” гэж хэлжээ.

 

Харамсалтайгаар амиа алдсан бяцхан охиныг өчигдөр гэр бүлийнхэн нь оршуулсан байна. Фэйсбүүк сүлжээнд хүний амь хөнөөж буй шууд бичлэг байршсаны дараахан тус сүлжээний удирдлагууд шуурхай хуралдаан зохион байгуулжээ. Хурлаар олныг цочиролд оруулсан тайланд залуугийн бичлэгийг устгаж, фэйсбүүкийг нь блоклосон байна.

 

 

Уг хэргээс нэг долоо хоногийн өмнө Америкт мөн дээрхтэй ижил хэрэг гарсан. 37 настай Стив Стивенсон гэгч сүмээс гарч явсан 74 настай Роберт Годвинийг буудан хөнөөсөн билээ. Стивенсон хүний аминд хүрч буй бичлэгээ фэйсбүүкээрээ цацсан бөгөөд хоёр өдрийн дараа амиа егүүтгэсэн байдалтай олдсон юм.

 

Энэхүү бичлэгийг гурван цагийн дараа устгасан бөгөөд ойролцоогоор хагас сая хүн үзсэн байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дагуулж орохоор биш авч орохоор хуухэд байна , ядаж зов бичээч дээ эрхэм Дэлгэрцэцэг ээ!
2017-04-27
Бат- Эрдэнэ:
Аимар
2017-04-26
mgl:
Yumnii sain saihan gegeeleg shilj tavij bai.bitgii muu ulger duurialal bolson yum tavia.hun bol adguus. adguusan zang ni buu orold.buu seree.sorry
2017-04-26