Орланда экс эхнэртээ гэнэтийн бэлэг барьжээ
2017-04-26

 

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум экс эхнэр супермодель Миранда Керрт төрсөн өдрөөр нь гэнэтийн бэлэг барьсан талаар “www.elleuk.com” сайт мэдээллээ.

 

Хэдхэн өдрийн өмнө Мирандагийн 34 насны төрсөн өдөр болон юм. Жүжигчин эр экс эхнэртээ зориулан “Хайртай шүү, ээждээ” хэмээн модоор урласан билээ. Тэрбээр уг бүтээлээ инстаграм хуудастаа байршуулаад “Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж бичжээ. Орланда, Миранда нар 2013 онд хуримаа хийсэн бөгөөд гурван жилийн дараа шүүхэд салах өргөдлөө өгсөн юм. Хос Фулнн гэх хүүтэй билээ.

 

Саяхан Орланда жил орчим үерхсэн дуучин Кейти Перригээс салсан бол Миранда “Snap Chat” сүлжээний үүсгэн байгуулагч Эван Шпигельгээс гэрлэх санал авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин