Богд ууланд гал түймэр гарчээ
2017-04-26

 

Хан-Уул дүүргийн 4-р хороо Богд уул, Нүхтийн ам орчинд өнөөдөр 13.00 цагийн орчимд гал түймэр гарчээ.

 

Галыг унтраахаар онцгой  байдлын алба хаагчид ажиллаж байна. Гал түймэрт иргэд болон айл өрх өртөөгүй болохыг албаныхан мэдээлэв.

 

Галыг унтрааж, гал гарсан шалтгааныг тогтоохоор нийслэлийн Гал унтраах ангийн гал сөнөөгчид ажиллаж байна.

 

2016 оны аравдугаар сард Баянгол дүүргийн иргэн Богд ууланд гарч арц уугиулах гэж байгаад гал алдаж, галын улмаас 0.04 га газрын өвс шатаж байсан.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин