Нүхтийн амны 5 га талбай галд шатжээ
2017-04-26

Гэрэл зургийг mpa.mn

 

Хан-Уул дүүргийн 4-р хороо Богд уул, Нүхтийн ам орчинд өнөөдөр 13.00 цагийн орчимд гал түймэр гарсан тухай өмнө нь мэдээлсэн.

 

Өнөөдөр 12.24 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт Богд Уулын “Нүхтийн аманд ой, хээрийн түймэр гарлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги болон Нийслэлийн Аврах анги, Аврах тусгай ангийн 60 гаруй албан хаагч  түймрийн голомтод очин ажиллаж байна.

 

Одоогийн байдлаар 5 га талбай түймэрт шатсан байна. Гал сөнөөгчид гал түймрийг газар авахуулалгүй шуурхай унтраахаар ажиллаж байгаа юм. Одоогоор түймрийн 80 орчим хувийг унтраагаад байгаа ажээ.

 

Ард иргэдэд анхааруулахад, энэ сарын 26-наас эхлэн ихэнх нутгаар огцом дулаарч, хуурайшилт ихтэй байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ой, хээрт  ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, цогтой үнс, нурмыг ил задгай асгахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Boliochee:
Archaagui oorsdiigoo bayn targan gesen humuusiin gaigaar baigaliin baylag hurtel ustaj ugui boloh ymdaa mash haramsaltai bn edgeeriig nuulgeh heregtei uls oron ard tumnii baylagiig hair nairgui suitgej bn
2017-04-27
Зочин:
Baushin barie Gene uu muu har zolig chin
2017-04-27
MAN:
oigoo shataagaad baishin barii heduulee
2017-04-26
Зочин:
Ёстой сайхан ногоорондоо!
2017-04-26