Нүхтэд гарсан түймрийг цурманд орууллаа
2017-04-26

Гэрэл зургийг MPA.mn

 

Хан-Уул дүүргийн 4-р хороо Богд уул, Нүхтийн ам орчинд өнөөдөр 13.00 цагийн орчимд гал түймэр гарсан тухай өмнө нь мэдээлсэн.

 

Түймрийн голомтод НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Албан хаагчид шуурхай ажиллан түймрийн тархалтыг зогсоож цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

 

Урьдчилсан байдлаар түймэрт 7-8 га талбай шатсан гэсэн мэдээллийг түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид өглөө.

 

Модны хаяанаас эхэлж шатсан түймэр тархаж ой руугаа нилээд орсон байдалтай байгаа юм байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tamhichin,arhichingyyd ochij amardag gazar Bogd yyl bolson.
2017-04-26
Эзэн нь хэн бэ:
Түймэр тавьсан эзнийг олж хатуу шийтгэх хэрэгтэй Дор хаяж л гарсан зардал, байгаль орчинд үззлсэн хохирлыг гаргуулах хэрэгтэй
2017-04-26