Б.Галаарид: Улстөрчид сэтгүүлчид дургүй байж болно
2017-04-26

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн, дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон. Тэгэхээр маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцэнэ гэсэн үг.

 

Уг төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гүтгэлэгт оногдох торгуулийн хэмжээг хувь хүнд 10 сая, хуулийн этгээдэд 100 сая төгрөг байх зарчмын зөрүүтэй санал оруулсныг байнгын хорооны гишүүд дэмжсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд “зориулагдсан” энэ зүйл заалтын талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид ийм байр суурийг илэрхийлэв. Тэрбээр:

 

 

Зөвхөн сэтгүүлчдэд зориулсан хуулийн заалт оруулдаг, хэвлэл мэдээллийг торгох хэмжээг нэмэгдүүлдэг хууль тогтоогчидтой байгаа тохиолдолд бид хариуцлага хүлээх шаардлагагүй. Энэ хэдэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай асуудал биш.  Монгол Улсын иргэд мэдээлэлтэй амьдрах уу эсвэл УИХ-ын гишүүн гэх дархан эрх эдэлсэн хэдхэн хүн мэдээлэлтэй байх уу гэсэн асуудалтой холбоотой.

 

1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль  дөрвөн зүйл заалттай. Үүний нэг нь аливаа хэлбэрийн цензурыг хуулиар хориглосон заалт. Эдийн засгийн болон улс төрийн цагдан хяналт байж болохгүй гээд хуулинд заасан. Тэгэхээр үнийн дүн заасан торгуул шийтгэлийг хуулинд суулгаж өгнө гэдэг нь эдийн засгийн цензур хэрэгжиж байна гэсэн үг. Бидний дагаж мөрдөж байгаа суурь хуулийг зөрчсөн хуулийг батлах гээд ажиллаж байгаа УИХ эргээд ардчиллаасаа ухарч байгаагийн илрэл.

 

Шүүмжлүүлсэн улстөрч сэтгүүлчид дургүй байж болно. Гэхдээ ардчиллын язгуур эрх ашигт дургүй байж болохгүй. Иргэн бүрийн мэдэх эрхийг баталгаажуулдаг, тэднийг мэдээлэлтэй байлгадаг салбарыг янз бүрийн дарамт шахалтаар хорьж цагдана гэдэг нь байж болшгүй асуудал. Тиймээс УИХ-ын гишүүдийг алдаагаа ухаарч, хүлээн зөвшөөртөл нь тэмцэх ёстой гэв.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mongoloor duuren setguulchid bn tsegtsel
2017-05-01
Эрхэм:
Сайн сэтгүүлчид байна шүү байна Ганчимэг Ганхуяг гээд л сүүлийн үед Мөнхбаясгалан бас шаггүй болж байна гэхдээ сайнаасаа илүү муу нь олон байна ямарч телевиз сонин мэдээллийн хэрэгсэл уншина дан гэмт хэрэг муу муухайг сурталчилсан юу гэнэ вэ Халхын шоронгийн атаманууд гэх шиг үүнийг юу гэж ойлгох юм гэмт хэрэг үйлдээд хүний эрх эрх чөлөөнд халдсан хүмүүс одоо бахархал болж байна уу сэтгүүлчидээ Галаарид гуай би асууя хариулах сэтгүүлч байна уу
2017-04-27
Эрхэм:
Галаарид гуай таньд нэг үг хэлчихье та болон сэтгүүлчид битгий давар хардах эрхтэй байж болно гэхдээ хүний нэр төр алдар хүндэд бүдүүлгээр халдаж гүтгэж доромжилохоо больчих би хэрэв худлаа санаагүй бол хэдэн жилийн өмнө нэг бүсгүйг ДОХ-той гэж сэтгүүлч зарлаад гэр бүлээр нь сүйрүүлсэнийг санах юм одоо болоо та нар үзэгч уншигч байхгүй бол хэн юм бэ ёс зүйтэй хариуцлагатай бай
2017-04-27
Баагий:
Одоо энэ Их Хурлыг огцруулах хэрэгтэй. Хуулийн анхны мэдлэггүй баахан хүмүүс байна. Ард түмнийг арай дэндүү доромжилж байна шүү дээ.
2017-04-26
зочин:
хэрээс хэтэрсэн хэвлэлийн эрх чөлөө ач холбогдлоо өхгүй байна харин ч сөрөг нөлөө ихтэй байгаа нь нийтийн эрх ашигт нийцэхгүй байна ард түмнийхээ боловсрол ухамсрын төвшин эдийн засгийн хөгжлийн төвшнөөс түрүүлсэн хэвлэлийн эрх чөлөө гай тарьдаг жамтай түргэн хөгжсөн азийн барууд эдийн засгийн эрх чөлөөг дээдэлж бусад эрх чөлөөнд хязгаартай хандаж үр дүнд хүрсэн туршгага байгааг анхаарахгүй хэлэлийн эрх чөлөө гэж хашгирах нь илүүц юм
2017-04-26
зочин:
хэвлэл мэдээллийнхний эрээ цээргүй увайгүй байдал өөрөө ийм байдалд хүргэж байгааг ойлглхгүй байгаа бол удахгүй үүнээс ч хатуу хууль гаргахыг ард түмэн шаардах цаг ирнэ шүү хэвлэл мэдээллийн өнөаөгийн байдал улс орны эрх ашигт нийцэхгүй байгаа төдийгүй төр засгийг үнэгүйдүүлж ард түмнийг талцуулж байгааг яав ч зөвтгөх аргагүй энэ нь эцэстээ эдийн засгийг хямралд түлхэх улс үрны хөгжилд бодитой саад учруулж байгааг зогсоохгүй бол оройтно
2017-04-26
Uneng bich:
Hudlaa zuil bichihgui l bai. Tegeed l boloo
2017-04-26
Zochin:
Zob sh de setgvvlchid bitgii sandraad bai hvn gvtgehgvi l baichih
2017-04-26
Зочин:
Зарим сэтгүүлчид мэргэжлийн ур чадвар муутай, олны газар биеэ авч явах соёл дутмаг, түрэмгий, дандаа худал зүйл бичдэг, нотолгоо баримт хангалтгүй...,сайн сэтгүүлчид байнаа байна.
2017-04-26
Зочин:
Зарим сэтгүүлчид мэргэжлийн ур чадвар муутай, олны газар биеэ авч явах соёл дутмаг, түрэмгий, дандаа худал зүйл бичдэг, нотолгоо баримт хангалтгүй...,сайн сэтгүүлчид байнаа байна.
2017-04-26
zochin:
Зөв бичих хэрэгтэй .....Улс төрчид сэтгүүлчдэд дургүй байж болно гэж бичнэ ш дээ .... зүгээр л арван жилд монгол хэлний мэдлэг тааруу байснаа нийтийн хэвлэлд битгий гаргаж хариуцлага муутайгаа үргэлж харуулаад байгаач !!!!!!
2017-04-26
Зочин:
Сэтгүүлчид ч хүний амьдралыг там богож хувиргадаг юм байна лээ. Хаанаас авсан эх сурвалж нь тодорхойгүй зүйлийг бичиж шууд гүтгэдэг юм байна лээ. Иймд өндөр торгууль ноогдуулах зөвөө.
2017-04-26
зочин:
сэтгүүлчдийн хариуцлагыг дээшлүүлэхгүй бол тэдний үйлдэл монгол улсын тусгаар тогтнол гадаад харилцаа төрийн тогтвортой байдал хувь хүний нэр төрэдийн засгийн аюулгүй байдалд асар их сөрөг нөлөө учруулж байна тэд төрийг үнэгүйдүүлж ард түмний тархийг угааж төр засгийн бодлогыг тууштай тогтвортой явуулахад саад болсноос эдийн засаг хямрахад их нөлөөлсөн шүү тэдний ийм үйл ажиллигаа нь ийм хууль гаргахад хүргэж байгаа юм
2017-04-26
Галааридад:
Гүтгэхгүй л бай.Тэгвэл 100 тэр бум ч 100 төгрөг ч адилхан.Хэн ч торгууль хүлээхгүй.Гүтгэнэ гэхдээ торгууль нь их байна гээд байгаа юм уу хаашаа юм.
2017-04-26