АНУ тив хоорондын баллистик пуужин туршжээ
2017-04-27

АНУ-ын агаарын хүчний Калифорни дахь Хойд Ванденбергийн баазаас тив хоорондын баллистик пуужинг цэнэгт хошуугүйгээр туршсан талаар “Ройтерс”  агентлаг мэдээллээ.

“Уг туршилтын гол зорилго нь пуужингийн тусгалын нарийвчлалыг шалгах, цөмийн зэвсгийн хүчин чадлаа шалгах байсан” хэмээн Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлэв.

Калифорнийн баазаас “Minuteman III” баллистик пуужинг туршсан аж.

Албаныхан “Бидний өнөөдөр хийсэн сургуулилт бол ямар нэгэн улсыг өдөөн турхирсан зүйл биш. Иймэрхүү төрлийн сургуулилт өмнө нь явагдаж байна. Тиймээс өчигдрийн ажиллагаа шинэ содон зүйл биш” гэж мэдэгджээ.

Олон нийт АНУ-ын эрх баригчид Хойд Солонгосыг айлгах зорилгоор тив алгасах пуужин харвасан хэмээн буруутгаж буй юм.  Америкчууд эрх баригчдаа шүүмжилж, “санаатайгаар Хойд Солонгосыг хатгаж, дайныг өдөөн турхирч байна” хэмээн шүүмжилжээ.

АНУ баллистик пуужин харвахаас гадна тус улсын цөмийн шумбагч “Мичиган” онгоц Бусан хотын эрэгт ирсэн юм. Мөн Америкийн нисэх онгоц тээвэрлэгч “Карл Винсон” болон түүний дагалдах хөлгүүд цэргийн сургуулилтад оролцохоор Японы тэнгист ирсэн билээ.

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ойлгомжгүй юм ингээд л Америк гэх мэтийн их гүрнүүд дуртай недээ туршилт хийж хүчин чадал аа нэмэгдүүлээд байдаг яагаад жижиг улсууд болохоор туршилт хийвэл буруудаад хориг арга хэмжээнд орж үйл тамаа үздэг байх ёстой юм бэ? Дэлхий бүх нийтээрээ л хориглох хэрэгтэй шүү дээ? Их гүрнүүд ч гэсэн үүнийгээ хязгаарлах хэрэгтэй ...
2017-04-28

Америк пуужингууд найдваргүй . Ихэнх нь байндаа хүрэлгүй сөнөдөг. Сая Сири лүү харвасан 60 пуужингийн 24 нь л байндаа хүрсэн гэсэн. Сансарын хөлгүүд нь байнга сүйрч байдаг. Ийм байж бас туршлаа гэнээ.
2017-04-27
zochin:
ONU odoo nuguu horig morigoo USA d taviach
2017-04-27
irgen:
delhiin hamgiin buzar oron, zovhon odooch bish baingiin delhiin ayulgui baidald har gai tarj baigaa uls, sonovol taarna
2017-04-27
монгол хүн:
АНУ дэндэж байна. Болиоч. Дайн өдөөж байна шүүдээ
2017-04-27