Энэтхэгт нийгмийн сүлжээ ашиглахыг хориглов
2017-04-27

 

Энэтхэгийн Кашмир мужийн иргэдийг олон нийтийн сүлжээг ашиглахыг түр хугацаагаар хориглосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Иргэдийн өргөнөөр хэрэглэдэг “YouTube”, “Skype”, “Telegram”, “Snapchat”, “Reddit”, “Facebook”, “Twitter” болон “WhatsApp” гэх мэт 22 нийгмийн сүлжээг ашиглахыг хоригложээ.

 

Уг хориг сарын хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих гэнэ.

 

Тус бүс нутагт эмх замбараагүй байдал газар авч буйтай холбогдуулан дээрх шийдвэрийг Засгийн газар гарчээ. Эмх замбараагүй байдал тогтворжих хүртэл хориг үргэлжиж магадгүй талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээллээ. Кашмир муж Пакистантай хиллдэг бөгөөд өнгөрсөн онд халдлагаар Энэтхэгийн 12 цэрэг амиа алдсан юм. Уг үйл явдлын дараа Кашмир мужид эмх замбараагүй байдал газар авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин