Иргэдэд өндөр хэмжээний торгууль тавьж, төсвийн цоорхойг нөхөхөө боль
2017-04-27

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байгаа.

 

Уг хуулийн төслийн 6.21 дүгээр зүйл. Гүтгэх хэсэгт “1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан. Уг заалтыг 5 дахин нэмэгдүүлж, 10-100 сая төгрөгөөр торгох саналыг гишүүн Ц.Гарамжав гарсныг байнгын хороо дэмжсэн билээ. Энэ нь “Иргэний мэдэх эрхэнд ОНЦ АЮУЛ учирсан” тул  хэвлэл мэдээлийнхэн иргэний эрхийг хамгаалж, эсэргүүцлээд байгаа. Үүнтэй холбогдуулан Ц.Гарамжав гишүүн өөрийн саналаа татаж авахаа  мэдэгдсэн. Харин гишүүн үүнд байр сууриа илэрхийлж, горимын санал гаргасан юм. Үүнтэй холбогдуулан гишүүд  байр сууриа хэлсэн юм.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Өнөөдрийн хэлэлцэх асуудлаас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хасах саналтай байна. Засгийн газраас оруулж ирж байгаа төсөл, ажлын хэсгийн төслөөр өөрчлөгдөж байгаа. Энэ хуулиар иргэний эрхийн асуудал ноцтой хөндөгдсөн. Иргэн, хүний эрхтэй холбоотой ноцтой заалтууд орж ирж байгаад нийгэм их эмзэглэж байгаа. Хуулийн төслийн 50-иад хувь нь найруулгын хувьд өөрчлөгдсөн. Зөрчил гаргасан нэгнийг хэн дурын түшмэл торгох заалт байна. Засгийн газар төслөө тат. УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар дахин 3 хоногийн завсарлага авмаар байна. Хуулийн дарангуйлал явж байна. Ардчиллын  үнэ цэнэ бүх зүйлээр худалдагдаж байна. Дарангуйлалд мөнгө төлөхөөр явж байна. Зөрчлийн хууль иргэний эрхийг хамгаалахаас илүү өндөр хэмжээний торгууль тавьж, иргэдээс мөнгө авч төсвийн цоорхойг нөхөх болж байна. Тиймээс энэ хуулийн хэлэлцүүлгээ хойшлуулаач.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой эрдэмтдийн саналыг сонсож байна. Хуулийн концевци бүгд эрх мэдэлтнүүдийн шийдлээр явж байгаа. Хэлж, зөвлөж  байхад санал тусгагдахгүй байна гэж эрдэмтэд хэлж байна. Монгол Улс хүний эрхийн талаар ноцтой ухралт хийх нь маш ноцтой буруу зүйл болж байна. Анхааралдаа авах хэрэгтэй.  Хэлэлцэх  асуудлын дотор Г.Занданшатар гишүүний асуулга байна. Гэтэл би өнгөрсөн долоо хоногт орон нутгийн сонгуулийн асуудлаар асуулга тавьж байсан. Сүхбаатар аймагт АН нэг суудлаар ялсан. Гэтэл  ялагдсан хүмүүс нь ялагдаагүй гээд сууж байна. Хан-Уул дүүрэгт гэхэд мөн л АН ялсан. Хуулийн байгууллага асуудалд улстөржиж хандаж байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Зөрчлийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хууль УИХ-ын гишүүдэд үйлчлэхгүй гэж бодоод байх шиг байна. Бид ч удахгүй иргэн болно. Байнгын хорооны хуралдаан дээр дөрвөн гишүүн суугаад бусдын кнопыг дарж байгаа. Гэтэл АН-ынхан маань ч хуралдаа суух хэрэгтэй. Би  маш их гүтгүүлж байсан. Хамгийн сүүлд Н.Оюундарь гишүүнд гүтгүүлсэн. Би мөнгөтэй хүнээс 100 сая биш гэхэд 10 сая төгрөг гомдол гаргаад авчих байх. Видео бичлэгээр баримтжуулахаар хууль бус бичлэг авлаа гээд устгана. Шүүх үүнд нөлөөлдөггүй. Өнгөрсөн парламентын үед Зөрчлийн хуулийг эсэргүүцэж,  Ц.Нямдорж гишүүн бид УИХ-ын дарга дээр орж байлаа. Гэтэл өнөөдөр нам нь ялсан болохоор Ц.Нямдорж гишүүд ганц үг дуугардаггүй.

 

Эрдэнэтийн асуудлаар Сан байгуулах тухай хуулийг хэлэлцээд батлаад өгөөч ээ. “Эрдэнэт”-ийг 100 хувь ард түмэнд өглөө гээд байх юм. Гэтэл 100 хувь хулгайч нарын мэдэлд шилжсэн. Үүнийг хэлэлцэж өгөөч ээ.

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

 

-“Эрдэнэт”-ийн асуудлыг дахин хэлэлцмээр байна. Засгийн газрын төлөөлөгч нь хуралдаа орохгүй байна гээд байгаа. Хөгжлийн банктай холбоотой асуудлыг ч эргэж хэлэлцмээр байна. Мөнгийг нь үрэн таран хийсэн нөхөд ямар хариуцлага хүлээх вэ. Батбаяр гэдэг залуу хэлмэгдээд өнгөрч байна. Түүнийг утасдаж, зээл авахуулсан хүмүүсийг яах вэ.

 

Ийнхүү гишүүд саналаа хэллээ. Зөрчлийн хуулийг хойшлуулах асуудлаар горимын саналаар санал хураах үед Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “АН-ын бүлэг байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн хууль хэлэлцэхэд 5 хоногийн завсарлага авсан. Дараагаар нь дахин завсарлага аваагүй хэлэлцүүлэг өрнүүлсэн” гэлээ.

 

Ингээд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан саналын дагуу  Зөрчлийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явуулав. Гэвч гишүүдийн 49 хувийн саналаар уг санал дэмжигдээгүй учир Д.Эрдэнэбат гишүүн уг санал хураалтыг хүчингүй болгох саналыг дахин гаргалаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

 

“Дахин Д.Эрдэнэбатын саналаар санал хураавал гишүүн болгон л “би кнопоо дарж чадсангүй. Дахин санал хураая” гэх болно.  Ажлын хэсгийн болохгүй саналыг нь татах хэрэгтэй. Өмнөх Засгийн үеийн асуудлыг та бүхэн мартаж байна даа. Х.Тэмүүжин Л.Болд хоёр энэ хуулийг боловсруулж өндөр торгууль тавьсан байсан. Харин энэ Засгийн газрын үед торгуулийг

 

Намайг өөрчлөгдөж гээд байна. Би өөрчлөгдөөгүй. Би нүгэлтэй зүйлд оролцдоггүй юм. Захиргааны зөрчлийн хэмжээ 14 тэрбум болсон байсан. Болохгүй гээд байхад та нар батлуулсан. Том хулгай Эрүүгийн, жижиг хулгай Захиргааны хуулиар явдаг. Энэ хууль чинь долдугаар сарын нэгнээс мөрдөж эхэлнэ. Эрүүгийн хуулийг ямар ч сургалт явуулахаар яаж мөрдүүлэх вэ. Үр дүнг нь шинээр сонгогдсон гишүүд амсаж байна. Энэ Засгийн буруу биш. Би чамайг бодвол юмаа мартдаггүй юм, Д.Эрдэнэбат аа.  Та нарын гай чинь үүгээр дуусахгүй ээ” хэмээсэн юм.

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн хуулийг хэлэлцэхээр боллоо. Хэлэлцүүлгийн явцад гишүүн Ц.Гарамжав өөрийн саналаа  татах биз ээ.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Татвар нэмнэ торгууль нэмнэ монголчууд одоо эзэнгуй хоттой хонь болжээ авилгачид тойрч зогсоод захаас нь хагалж идээд хэвтэж байх юм биз дээ жаахан чангахан майлсаныг нь гаргаж идээд л жаргах юм байна даа МАНГАРУУД аа
2017-04-28
Зочин:
Хэвлэлийнхэн энэ аргаар мөнгө олдог нь аль хэдийн нууц биш болсон. Мөнгө олох аргыг нь хумилаа гээд уурлаад байгаа юм уу Шударга баримттай юм дэлгэхэд гүтгэсэнд орохгүй биз дээ Харин ч хэвлэл мэдээллийн мэдээний үнэ цэнэ сайжрах юм биш үү
2017-04-27
зочин:
Торгуулын мөнгө төсөвт л орох ёстой.Зөрчил гаргасан бол торгуулж л таарна.Түүнээс биш зөрчил гаргасан бүхнийг зүгээр өнгөрөөгөөд байвал нийгэм улам л замбараагүй болох байлгүй дээ?Хэтэрхий нэг талыг барж ярьж бичих нь нийгэмд их л буруу ойлголт өгч байна даа?
2017-04-27
irgen:
Ene zasgiin gazariig byreldhyyneer ni buulgahgui bol Mongol ulsiig byr ballaj duusahgui nee,,,,er ni yasan teneg hymyys garsan um be ??!!! Ard tymen neg um bodohgui bol ulsgui ch bolj medeh ni !!!!!
2017-04-27
Ард түмэн:
Улсын мөнгийг идэж уусан албан тушаалтныг олж нотолсон иргэнийг 10 сая-с 100 сая-р шагнаж урамшуулна гэж баталвал чадахгүй дээ
2017-04-27
Иргэн:
МАНАН-гийн луйварчдаасаа мөнгөө авч өрөө төл. Ард иргэдийн карма битгийухаад бай.
2017-04-27
Зочин:
man-yn durakuud bur dawarlaa
2017-04-27
Зочин:
man-yn durakuud bur dawarlaa
2017-04-27
Зочин:
man-yn durakuud bur dawarlaa
2017-04-27
po:
Uwsiihan galzuurch bnaa
2017-04-27