Дэлхийн хүн ам 7.5 тэрбум боллоо
2017-04-27

 

Дэлхийн хүн ам 7.5 тэрбум болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.thenextweb.com” сайт мэдээллээ.

 

Уг мэдээллийг анхлан “Worldometers.info” сайт “World Population Clock”-ийн тусламжтай дэлхийн хүн ам 7.5 тэрбумд хүрсэн болохыг тогтоожээ. Тус байгууллага НҮБ, Дэлхийн банктай хамтран ажиллаж, дээрх тоо баримтыг нийтэд дэлгэсэн аж.

 

Энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар дэлхийн хүн ам 25 саяар бүл нэмжээ.

 

Дэлхийн хамгийн олон хүн амтай орон нь БНХАУ бөгөөд тус улсын хүн амын  тоо 1,385 тэрбум байна. Дараа нь Энэтхэг 1,335 тэрбум бол АНУ 325 сая, Индонези 262 сая, Бразили 210 сая, Пакистан 195 сая, Нигери 189 сая, Бангладеш 175 сая хүн амтай билээ. 

 

Вашингтоны их сургууль болон НҮБ-ын тооцоогоор дэлхийн хүн ам 2100 онд 9,6-12,3 тэрбум болох гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Aimshigtai
2017-04-27