Байлдагчийг хохироосон ахлагчид эрүүгийн хэрэг үүсгэжээ
2017-04-27

Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336 дугаар ангид цэргийн алба хааж байсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулсан мэдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна.

 

 

Хэрэг Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 2017.01.24-25-нд шилжих шөнө 04:00-05:00 цагийн хооронд үйлдэгджээ. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт 2017.01.31-ний өдөр Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн удирдлагаас “тус ангийн дэд ахлагч Э.Э нь байлдагч Ж.Б, Т.Н, С.С, Г.Б нарыг хөл нүцгэн гүйлгэж хөлийг хөлдөөж гэмтэл учруулсан тухай” мэдээлэл ирсэн байна.

 

Уг мэдээллийн дагуу Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Шалгалтаар байлдагчдын биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учирсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ.

 

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусган 2017.04.14-нд аймгийн прокурорын газарт шилжүүлж, улмаар хэрэг шүүхэд шилжсэн байна.

 

Дэд ахлагчийн даалгавраар өвлийн хүйтэнд хөл нүцгэн гүйж улмаар хөлийнхөө есөн хурууг тайлуусан Ж.Баярцогт хүү Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал бичсэн. Захидлыг ЭНД дарж уншина уу

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яаж бодхоороо 9 хуруугаа тайруулаад эрэмдэглүүлчхээд байгаа хүнийг хөнгөн гэмтэл гэв үү ?.. бид. солиорчэээ
2017-04-28
зочин:
ЗХЖШ дара генерал Давааг авч хаях хэрэгтэй шүү тэр л хариуцах ёстой
2017-04-27