Ерөнхий сайдад эрх мэдэл төвлөрлөв намын засаглал бэхжинэ
2017-04-27

Ардчилсан намын гишүүн Д.Дорлигжав  сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал  хийлээ.   Тэрбээр:

 

-Нэгдүгэрт санал асуулга зарим зуунд ганц удаа явагддаг, зарим зуунд явдаггүй. Тиймээс санал асуулгатай холбоотой өргөн хэлэлцүүлгийг хэвлэлийнхэн  та нар хийгээч гэж уриалж байна. Хоёрдугаарт, иргэний нийгмийн байгууллага санал асуулга явуулаад байгаа баримт бичигт анхаарлаа хандуулаач. Гуравдугаарт, парламентад суудалтай, суудалгүй улс төрийн намууд энэ асуудалд анхаарлаа хандуулаач. Бид үүнийг буруу шийдэх юм бол дахиад ойр, ойрхон санал асуугаад байж болохгүй. Санал асуулга гэдэг нь УИХ-ын шийдвэрээс ч хүчтэй. Санал асуулгын хариу гарсан даруйд хүчин төгөлдөр болдог юм. Энэ бол цаг үеийн шинж чанартай зүгээр л нэг хийдэг зүйл биш. Ард нийтийн санал асуулгаар шийдсэн шүү гэж хэлээд маргааш нь юу ч хийж мэдэхээр зүйл явж байгаа шүү. Иймд үнэхээр санаа зовниж байна.

 

Бид 27 жилийн өмнө жижиг системийн зөрчил гаргаад хийсэн. Тэр нь явсаар байгаад улс төрийн бүлэглэлүүдийн мушгиж буруугаар ашиглах маш том боломж  болсон. Энэ нь өнөөдөр улстөрчдийг гацаанд оруулж, нийгмээ удирдаж чадахгүй, ард иргэдийн сэтгэлд хүрч чадахгүй байх хэмжээнд хүрээд байгаа. Гэтэл Үндсэн хуулийн концевци эвдэгдээд Ерөнхий сайд дээр эрх мэдэл төвлөрүүлэх санал асуулга явагдаж байна. Өөрөөр хэлбэл намын засаглалыг улам бэхжүүлж, хууль шүүхийн байгууллага, боловсон хүчин бүх бодлого намаас сонгогдсон Ерөнхий сайд дээр төвлөрөх гээд байна. Ингэж болмооргүй байна.

 

Мөн түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахгүй байх, парламентаас сонгох, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах далд санаа байж магадгүй гэж би харсан. Ямар ч байсан Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодоггүй байя гэдэг саналыг Ерөнхийлөгчөө сонгох сонгуулийн санал хураалттай  зэрэг асууна гэдэг нь ойлгомжгүй.  Нэг талаас нь хүмүүс Ерөнхийлөгчөө сонгодог, нөгөө талаас парламент нь сонгож байдаг хоёр шийдвэрийг зэрэг гаргах гээд байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
eeee l dee:
Ядаж гарчиг энэ тэрээ зөв үг үсгийн алдаагүй өгөөчээ. ТӨВЛӨРЛӨВ биш ээ ТӨВЛӨРВӨЛ шүү дээ дураакаа
2017-04-27
ардчилагч:
энэ хүний сүнс үгүй болсон тул бүх ярьж хэлж байгаа бүх зүйл нь шал худлаа шүү,,,,,,,,дахиж хуурна гэвэл хуц мэд үү..........Элбэг хугацаа дуусаад оймс гозойно.........тэгээд та нар цувраад 461-р ангид ирнээ .......айгаад үхлээ юу
2017-04-27
Зочин:
Ардчилалынхан улс орныг буруу замаар явуулсан шүү. Бид баарыг нь эдэлж байна.
2017-04-27
өахх:
бэтгий гуц чи
2017-04-27
Zochin:
nDorligjavin yarij heleed baigaa yam unen sh de . Yorenhiilugchin zasaglalttai bolohig ard tumen demjij baigaa
2017-04-27