2017 оны барилга, орон сууцны экспо болно
2017-04-27

 

Жил бүрийн хаврын улиралд барилгын ажил идэвхжиж эхэлдэг энэ үед уламжлал ёсоор зохион байгуулагддаг “Barilga Expo 2017” олон улсын үзэсгэлэн 2017 оны 4-р сарын 28-ны өдөр 12:00 цагт Мишээл Экспо төвд нээлтээ хийх гэж байна. 

 

Үзэсгэлэн Орон сууц, ногоон барилгын чиглэлээр 4-р сарын 28-30, Барилгын материал, дэвшилтэт технологийн чиглэлээр 5-р сарын 5-7-ны өдрүүдэд үргэлжилнэ.

 

           9 дэх жилдээ зохион байгуулагдаж, барилгын салбартаа брэнд болон танигдсан энэхүү үзэсгэлэн нь орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ногоон барилга, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид гээд 200 гаруй компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэгэн дээвэр дор төвлөрүүлж, иргэддээ хүргэдэг уламжлалтай.

 

Оролцогч компаниуд зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд хөнгөлөлт урамшуулал, хонжворт сугалаатай худалдаа явуулах юм. Мөн иргэдэд зориулсан амины орон сууцаа өөрсдөө барих тухай, технологийн зөвлөгөө өгөх олон сургалт семинарууд үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

 
 
 
Shuud.mn
Сонин хачин