ХААН Банк “ТОП-100 ААН”-ийн ГУРАВТ эрэмблэгдлээ
2017-04-27

2017 оны 04-р сарын 27 өдөр, Пүрэв гараг, УБ хот.

 

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран зохион байгуулдаг “ТОП-100 ААН”-ийн шагнал гардуулах ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт амжилттай болж, шилдэг аж ахуйн нэгж байгууллагууд өргөмжлөгдлөө.   

 

Энэ жил 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус шалгаруулалтын гуравдугаар байрт ХААН Банк эрэмблэгдэж, Монгол улын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас  цом, хүндэт өргөмжлөлийг гардан авлаа.  Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж, улс эх орны  эдийн засгийг дэмждэг хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөвөөр дүгнэдэг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад ХААН Банк гурван жил дараалан гуравдугаар байрт эрэмблэгдэж ийнхүү амжилтаа бататгалаа.

 

 “ТОП-100 ААН”- ийн шалгаруулалтыг Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ-ын төлөөллөөс бүрдсэн тусгай баг ажиллан байгууллагын албан ёсны тоон үзүүлэлт дээр үндэслэн шалгаруулалтыг хийж, дүнг гаргажээ.

 

ХААН Банкны хувьд татварыг цаг хугацаанд нь төлж, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан бодит хөрөнгө оруулалт хийхээс гадна мянга мянган залуусыг ажлын байраар хангаж, тэдний нийгмийн асуудалд тогтмол анхаарал хандуулан ажиллаж ирсэн. Мөн компанийн нийгмийн хариуцлагаар тэргүүлж олон нийт, нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж бусад хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлан ажиллаж ирсэн нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх үзүүлэлт  болсон юм.  

 

ХААН Банкинд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг итгэлт түншүүд, нийт харилцагчиддаа баярлалаа.  

 

Харилцагч танд баярлалаа

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
биднийгээ сайн мөлжжээ
2017-05-02
Дөлгөөн:
Ядуу буурай оронд л ийм юм болдог байх даа.
2017-04-28
Дөлгөөн:
Ядуу буурай оронд л ийм юм болдог байх даа.
2017-04-28