Путин Пхеньяны асуудлаар өөрийн байр сууриа хүргэв
2017-04-28

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абег хүлээн авч уулзах үедээ Солонгосын хойгт үүсээд буй хурцадмал байдлыг намжаахад орнууд оролцоотой ажиллахыг уриалсан байна.

 

Тэрбээр “Хойд Солонгос улстай гэрээ хэлэлцээр байгуулж, өмнөх гэрээ хэлэлцээрээ эргэн сэргээх нь хурцадмал байдлыг намжаахад ихээхэн нөлөө үзүүлнэ. Амар тайвнаар яриа хэлэлцээр хийх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Ерөнхийлөгчтэй санал нэг буйгаа Абе мэдэгдсэн аж. Ерөнхий сайдын айлчлал өнөөдөр өндөрлөнө.

 

АНУ, Хойд Солонгосын дунд үүсээд буй харилцаа дайны хэмжээнд хүрсэн гэхэд болно. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньяныг өдөөн турхирсан үйлдэл гаргах нь хэрээс хэтэрсэн болохыг Путин мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

 

Хойд Солонгосын арми үүссэнй 85 жилийн ойгоор тус улс хээрийн сургуулилт хийж, их буугаар галласан билээ.

 

Уг цэргийн сургуулилтын хариуд Трамп Өмнөд Солонгосын Бусан хотноо цөмийн шумбагч онгоцоо илгээхээс гадна тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо улам чангаруулсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин