Туркт 9100 цагдааг ажлаас нь халжээ
2017-04-28

 

Турк улсад өнгөрсөн долоодугаар сард хэсэг цэрэг төрийн эргэлт хийхийг санаархаж, нийслэл Анкара болон Истанбул хотноо эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ.

 

Тэгвэл Туркийн эрх баригчид төрийн эргэлт хийхийг санаархаж, улсаасаа урвасан 9100 цагдааг өчигдөр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан талаар “CNN” агентлаг уламжлав. Мөн 1000 орчим хүнийг улсаасаа тэрсэлсэн хэмээн үзэж, баривчилжээ. Истанбул хотоос 390 хүнийг баривчилж, албаныханд хүлээлгэсэн өгсөн талаар хотын дарга сэтгүүлчдэд мэдэгдэв.

 

Төрийн эргэлт хийхийг санаархсан хэргээр нийт 40 мянган хүнийг баривчилжээ.

 

Ажлаасаа чөлөөлөгдөөд буй дээрх цагдаагийн албан хаагчид Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы дайсан гэгддэг мөн төрийн эргэлт хийхийг санаархсан исламын шашинтан Фетхуллах Гюленийг дэмжигчид гэв.

 

Тус улсад энэ сарын дундуур Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан билээ. санал асуулгад оролцсон нийт иргэдийн 51.8 хувь нь “Тийм” хэмээн хариулжээ.

 

Үндсэн хуулинд өөрчлөлт орсоноор тус улс Ерөнхийлөгчийн засаглалтай болж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин