Британийн цагдаагийнхан хүн бууджээ
2017-04-28

 

Британийн цагдаагийнхан Лондон хотын хойд хэсгийн Виллесден орчимд терроризмын эсрэг ажиллагаа явуулсан байна.

 

Уг ажиллагааны үеэр цагдаагийнхан 20 орчим настай эмэгтэйг буудсан талаар хэвлэлүүд өгүүллээ.

 

Эмэгтэйг эмнэлэг яаралтай хүргэж, мэс засал хийсэн гэнэ. Мөн уг ажиллагааны үеэр цагдаагийнхан дөрвөн этгээдийг баривчилжээ. Баригдсан этгээдүүдийг террорист бүлэглэлүүдтэй холбоотой хэмээн сэжиглэж байна.

 

Лондон хотын Цагдаагийн газарт байцаагдаж буй сэжигтнүүдийн дунд 16 настай хүү болон 43 настай эмэгтэй байгаа гэнэ.

 

Оршин суугчдын мэдээлсэнээр “цагдаагийнхан таван удаа гал нээсэн” гэв.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин