Канцлер ирэх сард Москва хотноо айлчилна
2017-04-28

 

Германы Канцлер Ангила Меркел ирэх сарын 2-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо төрийн айлчлал хийхээр болсон талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр айлчлалынхаа эхэнд “Нормандын дөрвөл” холбооны байгуулсан “Минкс 2” гэрээний хэрэгжилтийн талаар Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярилцахаар болжээ.

 

Украины зүүн хязгаарт хүчин төгөлдөр үйлчлэх Франц, Герман, ОХУ болон Украины Ерөнхийлөгчийн байгуулсан “Минск”-ийн гэрээ хүчин төгөлдөр байхаа больсон талаар сөргөлдөгч талууд мэдэгдсэн билээ.

 

Германы Хамбург хотноо ирэх долоодугаар сарын “Их 20” дээд хэмжээний уулзалт болно. Энэхүү уулзалтын үеэр “Нормандын дөрвөл” хуралдах гэнэ. Энэ удаад энэ холбооны нэг гишүүн өөрчлөгдөх билээ. учир нь Франц улсад ирэх сарын 7-нд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Уг сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчид өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Олланд эрх мэдлээ шилжүүлэн өгнө.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Орос Бааба!! гээл байсан энэ авгай яагаад очихоор болчив?! Бvр Айлчлалаар очно гэх шив ээ!!
2017-04-30
Зочин:
Орос Бааба!! гээл байсан энэ авгай яагаад очихоор болчив?! Бvр Айлчлалаар очно гэх шив ээ!!
2017-04-30
Зочин:
Орос Бааба!! гээл байсан энэ авгай яагаад очихоор болчив?! Бvр Айлчлалаар очно гэх шив ээ!!
2017-04-30
Зочин:
Энэ балай авгай Монголд айлчлах болгондоо хутгуур л болсон доо. Ямартаа ч сайн зүйл болоогүй.
2017-04-28