Б.Дэлгэрсайхан:Би оффшор дансаа хаасан
2017-04-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа эсэх талаарх М.Оюунчимэг гишүүний асуулгад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хариулав. Дараагаар нь гишүүдийн асуултад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, АТГ-ын дарга Х.Энхжаргал нар хариулсан юм. Гишүүдийн асуултад АТГ-ын дарга Х.Энхжаргал:

 

-Оффшор бүсэд 49 иргэний нэр байдаг. 20 хүн нь төрийн албанд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа тэдгээрийн хамаарал бүхий иргэд бий. Тэдгээрийн зарим нь байгуулаад ажиллуулаагүй, зарим нь бизнес хийх гэж байсан. Хууль гарснаас хойш компаниа татаж буулгасан гэж байгаа. Манайд энэ талаарх бичиг баримтаа өгсөн хэмээсэн хариулсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Оффшор бүсэд хамааралтай 20 хүн нь төрийн албанд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа тэдгээрийн хамаарал бүхий иргэд бий гэж байна. Гэтэл та нар ганцхан С.Баярцогтыг л нэр дурдаад байдаг. Оффшор бүсэд данстай улстөрд холбоотой дөрвөн хүний нэр байгаа шүү. . Тухайлбал, энэ парламентаас УИХ-ын гишүүн Сү.Батболдын ах Бат-Очир, Г.Тэмүүлэнгийн авга ах Батзориг, Б. Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар гэсэн дөрвөн хүн байгаа. Энэ дөрвөн хүн мэдүүлгээ өг. Хэдий болтол ганц С.Баярцогтыг нэрлэх юм. Улстөрчид ёс зүйтэй бай хэмээлээ. Үүний дараагаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Би 24 жил бизнес хийсэн хүн. Ингэхдээ Монголд 100 тэрбум  ам.долларын оруулж ирсэн байдаг. Гадныхантай хамтрах гэхээр данс нээхийг шаарддаг. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын мэдээлэлд дурдагдсан. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтай компанийн 70 гаруй хувь нь оффшор бүсэд данстай гэдэг нь үнэн. Тэндээ биднийг ч данс нээж, хамтрах санал тавьдаг. Гэхдээ би улс төрд орж ирэхээсээ өмнө оффшорт байсан дансаа хаасан. Данс хаахад 5-6 сар шаардагддаг юм билээ. Д.Эрдэнэбат дарга аа танай нам эрх барьж байхдаа бизнесмэнүүдийг дээрэмдэх бодлого явуулсан. Тийм учраас ч гаднын хөрөнгө оруулалт зогссон. Үүнийг далимдуулж зээл аваад энэ зээлээрээ тоглосон. Оффшор гэж хэт туйлширвал гаднын хөрөнгө оруулагч ч үргэнэ. Цаашлаад эдийн засаг хүндрэх аюултай хэмээлээ. 

 

Асуулга тавьсан гишүүн М.Оюунчимэг "Оффшор бүст байгаа мөнгө батлагдаагүй, тэгсэн хэрнээ их хэмжээний мөнгө гадагшаа гарсан байдаг. Тэгвэл хууль бусаар олсон  мөнгөө дотооддоо дараад байна уу гэх хардлага ч төрүүлж байна. Тиймээс энэ бүхнийг нээлттэй болгож, мэдээлэх хэрэгтэй" гэсэн юм. 

 

Ингээд асуулгын хариулт дуусгавар болж, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Дэлгэрсайханд:
Дэлгэрсайхан дансаа хэдийд хаасан Тэр хаасан мөнгө нь монголд орж ирсэн үү Шалгаач 3 Авгайн нэгнийхэн хүүхэд рүү шилжүүлчихсэн байж мэднэ шүү
2017-04-29
Зочин:
Татвар бага төлөх гэж нүх сүв хайсан хүн шудпарга хүн мөн үү?
2017-04-29
Saruul:
Ene nukhur 3 avgaitai gesen ovoo muu garaa avgai nar ni ish khuurkhii mungund durtai grj
2017-04-29
Цахиур төмөр:
Би одоо хулгай хийхээ больсон
2017-04-28
zochin:
HASSAN GEED ORHIOD BHUU.YAMAR MUNGU BSNIIG NI SHALGADGUI YUM UU ENGIIN IRGEND ZORIULSAN HUULI BATLAD.UURSDUU ARDAA ULDDEGEE BOLI..DORNOGOVI DENDUU ULSTURJSUN !!!!!!AIMAG BOLSNIIG ZSSGIIN GAZAR HYALTANDAA AVAARAI!!!!!!!!
2017-04-28
zochin:
HAMGIIN MUU HUN .DARUU BAI.BAYALAG HULGAILJ MUNGU OLSNOOS.UHAAN SETGEL 2 OOOROO OLSON HUN HUUR BARDAM BDAG BOL UU
2017-04-28
Би:
Муу хулгайч
2017-04-28
Зочин:
Викиликийн Жулиан Ассанжтай Лондонд уулзаад ганц сая дойлуур өгөөд мэдээллийг авахаар тохироход л боллоо ш дээ. Оффшорын мөнгөний 0,0000001 хувь байх даа гэрэх зардал нь.АТГ гэж юу чадах юм бэ дээ, Сувилагч багш нарын хахуультай тэмцээд чадал алга. Улс төрчдөд зүрх алга. Иймд шоу болоод жүжиг дуусах шив дээ.
2017-04-28
Зочин:
Хаасан мөнгө чинь Монгол улсад орж ирсэн биздээ эрх биш
2017-04-28
Bitgii shaa:
GAdnii xopongo mongo xepeggvi ee ta muucain ymnuuDiin idcen deepemdcen bvx mongiig tatchxad l mongol ulc opon deeshee tengept tultlaa xogjin muu luiwarchidaa !!
2017-04-28
irgen:
tord irehees omno ch er ni gadnii dansruu business erhlegchid horongo gargah chin horoitoi, ulsad oroh mongiig gargaad baigaa oilgohgui malnuud tord suuj baina,,,,,haasan um bol gadna nuusan horongo chin mongoliin dansand orson umuu ??? tatvaraa ter ih nuusan mongonoosoo tolson esehiig hsalgah estoi shdee !!!!!!!!!!!!!!!!!!!!! Ene ulsuud er ni ard tymniig mulguu gej bodohoo bolioch !!!!!!!!!!!!!
2017-04-28