Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв үү
2017-04-29

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар  зөвлөлдөх санал асуулга үргэлжилж байна.

Зөвлөлдөх санал асуулгын эхний сэдэв буюу “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”  талаархи сэдвийн хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлж, оролцогчид тус бүртээ 15 хүнтэй 49 бүлэгт хуваагдан хэлэлцлээ. Эхний сэдвийн хүрээнд:

 

-Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг  олгох;

- Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаар тогтоох;

- Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах саналуудыг хэлэлцсэн юм.

 

Хэлэлцүүлэг өндөрлөж, нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалан явуул байна. Оролцогчид асуулт тавьж, хариулт авч байгаа юм.Ерөнхий сайд танхимаа бүрдүүлснээр ямар эрх үүрэг, хариуцлага хүлээх, хэн хянах талаар оролцогчид асууж байна.  Ажлын хэсгийн гишүүн М.Батчимэг:

 

-Ерөнхий сайдад танхимаа байгуулах, сайдаа томилох эрхийг нь өгнө. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүн нэг бүрээ сонгоно. Хууль бус шийдвэр гаргавал Ерөнхий сайд өөрөө огцорно. Парламентын ардчилалтай орнуудад УИХ нь Засгийн газартай хяналт тавьж, хяналт шалгалтыг өндөр болгодог. Ерөнхий сайдад эрх олгож байгаа нөхцөлд парламентын хатуу хяналт байх ёстой. 

 

Бид судалгааны бага байгуулаад судалгаа хийсэн. Манайхаас бусад улсын үндсэн хууль дээр "парламент томилно" гэдэг үг олоогүй. Тиймээс өнөөдөр бид УИХ биш Ерөнхий сайд багаа томилох болж байгаа нь нэг хүн дээр хариуцлага ирнэ. Хариуцлагагүй байна гэдэг нь 76 хүн нэг хүнийг томилж байгаатай холбоотой. 

 

Хуралдаан даргалагч Д.Лүндээжанцан:

 

-Өнөөдрийн парламентын тогтолцоог ихээхэн шүүмжилж байна. Олон нийтээс сайн муу ч гэсэн парламент олуулаа хэлэлцээд томилгоо хийх ёстой гэсэн санал ч байдаг гэсэн юм. 

 

Нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

-

Shuud.mn
Сонин хачин
Нефтийн үйлдвэр барьчихвал түүхэн гаюъяа:
Хэр удаан албан тушаалтай зууралдах нь сонин биш үе үеийн ерөнхий сайд нарт нефтийн үйлдвэр байгуулах боломж байсан байсаар ч байгаа даанч чадахгүй байгаа нь хэн ч биш болгодог. Эрдэнэбатад энэ боломж бүүр илүү байгаа олонхийн хүчийг ашиглаж ашигтай шийдвэр гаргаж хийж чадахгүй бол хэн ч биш.
2017-05-02
Зочин:
ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ олон сэтгэгч мэргэд эрдэмтэн нарын толгой гашилгасан санаа бодол амьдрал дээрх туршилтууд ТӨГС ХУВИЛБАР олон мянган жил олсонгүй Бид ч олохгүй Учир нь хүний санааг хэн ч гүйцэхгүй Харин амьдралд хэр дөхүү хохирол багатай вэ гэдгийг л ихэнх тохиолдолд сонгох шив дээ
2017-04-30
Иргэн:
Нэг л асуудал байна, яаж хуйвалддаггүй, үнэнч шударга ЕС -гаргаж ирэх вэ
2017-04-29
Иргэн:
Ухнан лүгдээгаар удирдуулаад бүтэхгүй ээ, наад хурлаа өөр хүнээр даргалуул. Тэр рэлж байгаа үгийг нь хараач, бөмбөг юм уу хаашаа юм, чадах байсан бол өнгөрсөн 30 шахам жилд юу хийж байсан хүн бэ, ерөөсөө наад хурлаасаа хөөж гарга.
2017-04-29
Зочин:
Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлэг, УИХ зөвхөн хянаг, Засгийн газрын бүтцийг үндсэн хуулиар баталгаажуулж тогтвортой байсан нь дээр. Харин энэ санал асуулга, зөвөлгөөн гм энэ арга хэмжээг нь хаагуур хэн зохион байгуулаад бнаа. Нүглийн нүхийг гурилаар хуурч байгаа юм биш бизз
2017-04-29