Багийн Засаг даргыг улс төрийн зүтгэлтэн гэдэг үзлийг болих хэрэгтэй
2017-04-30

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал асуулга үргэлжилж байна.

 

Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан оролцогчдын асуултад экспертүүд хариулж байна.  

 

-Үндсэн хуулийн байгууллагыг нэмэгдүүлэх хэрэгтэй юу?

 

Эксперт Г.Занданшатар:

 

-Шүүх эрх мэдлийн хүрээнд шүүх прокурор, АТГ-ыг Ерөнхийлөгч сонгож томилдог. Энэ гурван эрх мэдэл Ерөнхийлөгчид хамааралтай байгаа нь алдаатай байх үндэслэлтэй. Улстөрчдөөс хараат бус байдлаар ажиллуулахын тулд Үндсэн хуулийн байгууллага болгож байж сахилга, хариуцлагыг дээшлүүлнэ.

 

Эксперт н.Амарсанаа:

 

-Үндсэн хуульд багтаж орсноороо ажил сайжрахгүй. Манайд төрийн байгууллага мундаагүй. Төрийн албаа төрийн ажил шиг явуулах ёстой. Төрийн албаны зөвлөлийн ажлыг Засаг дарга нар хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Багийн Засаг даргыг улс төрийн зүтгэлтэн гэдэг үзлээсээ болих хэрэгтэй. Тэнд оршин суух тодорхойлолт өгдөг хүн шүү дээ. Чадварлаг, цомхон болгох, хууль үйлчилдэг болгох хэрэгтэй. Манай чинь лам, Засаг дарга хоёрыг шүтээд явж байна. Хуулиа уншдаг болох хэрэгтэй. Хяналт шалгалтыг сайжруулах нь зүйтэй.

 

Эксперт Н.Лүндэндорж:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэхээр болохгүй зүйлүүдээ багтаагаад авъя гэж болохгүй. Хуулийн байгууллага нь шударга сайн ажиллаж чадахаа болиод л АТГ-ыг байгуулсан. Шүүх засаглал, хууль хяналтын байгууллага нь сайн ажиллаад ирвэл тэр чигийн  байгууллага нь татан буугдаад явах хэрэгтэй.

 

-ШЕЗ ямар ажиллаж байгаа вэ?

 

Эксперт Н.Лүндэндорж:

 

-ШЕЗ-ийн даргын хувьд энэ асуудлыг хариулах нь зөв бусыг мэдэхгүй байна. Би өөрийнхөө эрх ашгийг бодохгүйгээр хөшиг татаж байгаад хариулъя. ШЕЗ гэдэг байгуулахгүй байж байгаад 20-иод жилийн дараа байгуулсан гэдгийг Амарсанаа хэлсэн. Энэ байгууллага дэлхийн жишгээр явж байгаа. Гэхдээ таван гишүүнтэй байгаа бага. Таван толгой бол тавхан толгой, 15 толгой бол өөр. Энэ байгууллага шүүн таслах ажиллагаанд хуруугаа ч хүргэх эрхгүй байдаг.

 

УИХ-д мөрдөн шалгах түр хороо байгуулснаар нийтийн эрх ашгийг хамгаалж чадах уу?

 

Эксперт Н.Амарсанаа:

 

-Түр хороо гэх нэр нь хэр оновчтой юм бол. Түр хороо гэдэг нь одоогийн хуульд байгаа. Ямар ч түр хороо байгуулж болно. Үндсэн хуульд байх нь сонин биш. Өөр байгууллагад байж болно. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
баагий:
ШЕЗ-гэдэг нь гэдэг нь юу хийдэг ямар үүрэгтэй юм бол. Шүүгчийн цалин боддог юм уу, тогтоодог юм уу? Гуншганасан хэдэн юм зурагтаар ярих байгаа харагддаг. Хэрэггүй газар байх аа.
2017-05-01
hun alssn:
Herew lunden mashintaigaa dairaagui bol ter ohin bh l bsn zuw byryy gol bish gewch iim hun shudarga yoc yarih zuw uu
2017-04-30