П.Орхон гурав дахь удаагаа түрүүллээ
2017-05-01

 

“Мongolia open-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн долоо дахь удаагаа дөрөвдүгээр сарын 29-30-нд Буянт-Ухаа спортын төв ордонд болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсын 100 гаруй бөх хүч үзэв. Мөн ОХУ, Буриад, Венесуэл, Канад, Солонгос зэрэг улсын тамирчид хүч үзлээ.

 

Тэмцээний 63 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ П.Орхон алтан медаль хүртэж “Монголиа опен” тэмцээнд гурав дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр мөнгөн медалийн төлөөх барилдаанд МУГТ С.Батцэцэгтэй хүч үзэж цэвэр ялсан. Алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Бао Лин Линтай оноолт тааран барилдаж ялснаар аваргын алтан медалийн эзэн боллоо.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин