Сонгууль: Нэр дэвшигчдийн бүртгэл маргааш эхэлнэ
2017-05-01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-ны өдөр явагдана. Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгах ёстой. Энэ хуулийн хугацаа ёсоор Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн маргаашнаас бүртгэж эхэлнэ. Бүртгэл энэ сарын 6-ны өдрийг дуустал явагдана.

 

 

Парламентад суудалтай намууд төлөөллөө Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. Одоогоор намууд нэр дэвшигчдээ эцэслэн шийдээгүй байна. МАН-аас намын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэр яригдаж буй. Харин АН-д нэр дэвших хүслээ илэрхийлсэн хүмүүс цөөнгүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, нийтлэлч Баабар, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нар нэр дэвшихээ мэдэгдсэн.

 

Бас Р.Амаржаргал, П.Цагаан, Г.Батхүү, Л.Болд нарын нэр ч дуулдаж буй.  Харин парламентын гурав дахь хүчин болсон МАХН-аас экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэр дэвших бололтой.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Eldee:
A.namiin amarjargal lgaigui hun.busad n dandaa xulgaichuud
2017-05-01