ОУХМ Ч. Нарантуяа олон улсын тэмцээнд түрүүллээ
2017-05-01

 

Египет улсын Кайр хотод эмэгтэй буудлагын олон улсын тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний гурван байрлалаас буудах дасгалд манай улсын тамирчин ОУХМ Ч.Нарантуяа өндөр амжилттай оролцжээ. Энэхүү төрөл нь босоо, суугаа, хэвтээ гэсэн гурван байрлалаас тус бүр 20 сум бууддаг юм.  ОУХМ Ч.Нарантуяа эхний шатанд нийт 60 сумнаас 579 оноо авснаар шигшээ тэмцээнд шалгарсан бөгөөд финалд 452.3 оноо авснаар тэмцээний аварга болжээ. Харин энэ төрлийг дараагийн байруудад зохион байгуулагч Египет, Бахрейн улсуудын тамирчид орсон байна.

 

 

Г.Баяраа

 

Эх сурвалж: MSPU

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Mongol ulsad odoogoor hyyhed, zaluuchuud maani ih mundag, zov yavj eh ornoo manduulj baina, bayar hyrgie,,,,,
2017-05-01