Энтони Жошуагийн дараагийн өрсөлдөгч хэн бэ
2017-05-01

 

2017 онд мэргэжлийн боксын хуваарьт багтсан Хүнд жингийн хамгийн том тулаан нь Энтони Жошуа-Владимир Кличко нарын өрсөлдөөн байлаа. Лондон хотын алдарт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолт 11 раунд үргэлжилсэн бөгөөд нас залуу Британи эр хүнд цохилтоор ялалт байгуулсан юм.

 

Мэргэжлийн рингэд нэг ч ялагдаагүй амжилтаа хадгалсан тэрбээр 19 дэх ялалтаа байгуулсан юм. Э.Жошуа өөрийн эзэмшдэг IBF холбооны аварга цолноос гадна WBA Super, IBF хүнд жингийн аварга цолыг эзэмших болжээ.

 

Харин энэхүү тулааны дараа нэгэн сонирхолтой мэдээлэл гарч эхэлсэн нь Их Британийн өөр нэгэн шилдэг тулаанч Тайсон Фюри байсан юм. Энтони Жошуа өмнө нь түүнд тулааны санал хүргүүлж байсан ч Т.Фюри өнөөг хүртэл хариу өгөөгүй байсан. Харин тэрбээр Кличко-Жошуа нарын тоглолтын дараа хүсэлтийг хүлээн авч байгаагаа хэлжээ. 

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин