Ах дүү боксчид хойш хөршид аваргалав
2017-05-01

 

ОХУ-ын Омск хотод А.Тишенкогийн нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн болов.

 

Тус тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулга, Монголын боксын холбооны менежер, гавьяат тамирчин Т.Үйтүмэн, гавьяат дасгалжуулагч Ц.Нандигжавын удирдлага дор дөрвөн боксчин оролцлоо.

 

Тэднээс эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Х.Энхмандах, 56 кг-д Х.Энх-Амар (төрсөн ах дүү) нар алтан медаль хүртэв. Мөн тэмцээний эрэгтэйчүүдийн  +91 кг-д Идэрбат хүрэл медаль хүртлээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин