Меркел Саудын Арабт айлчлав
2017-05-01

 

Германы Канцлер Ангила Меркел энэ амралтын өдөр Саудын Араб улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Канцлерийг тус улсын сүр жавхлант эзэн хаан Салман угтан авчээ. Эзэн хаан хүндэт зочноо хааны ордондоо хүлээн авч, цаг үеийн асуудлаар хэлэлцжээ.

 

Германы эрх баригчид энэ оны эхээр эх оронд нь ажиллаж, амьдарч буй исламын шашинтай эмэгтэйчүүдийг олон нийтийн газраар явж байхдаа гивлүүр зүүхийг хориглосон шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрт хаан сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн байна.

 

Тус улсын албаны хүн "Гивлүүр бол исламын шашинтнуудын өмсдөг хувцасны нэг билээ” гэж хэлжээ. Франц өнгөрсөн онд исламын шашинтнуудыг гивлүүр зүүхийг хориглосон шийдвэр гаргасан юм.

 

Удирдагч Ойрхи Дорнод болон Хойд Африкт дэгдэж буй дайн болон дүрвэгсдийн асуудлаар хэлэлцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин