Зам тээврийн осолд 2 хүүхэд өртжээ
2017-05-01

 

ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАНА

 

Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 87 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

 

2017 оны 04 дүгээр сарын 29,30-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 537 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 397 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 8 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 7, мөргөлдсөн 10 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн байна.  

 

Тухайлбал:

 

  1. СХД-ийн нутаг Хөтөлийн замд T.Prius маркийн автомашины жолооч М нь явган зорчигч оршин суух тодорхой хаяггүй Б нарын 2 хүнийг мөргөж , нэг хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн.
  2. БЗД-ийн нутаг Улиастай явах шинэ замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь хашааныхаа гадаа ганцаараа тоглож байсан 4 настай Ө-г мөргөж гэмтээсэн хэргүүдийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна. 
Shuud.mn
Сонин хачин