Трамп: Ким Чен Ун бол маш ухаалаг бялуу юм
2017-05-01

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдөр “CBS” сувагт ярилцлага өгчээ. Тэрбээр Цагаан ордны тэргүүнээр сонгогдоод хэдийнэ 100 өдөр болсон юм. Ерөнхийлөгч Трамп ярилцлага өгөх үеэрээ Хойд Солонгосын гурав дахь үеийн удирдагч Ким Чен Уныг “бялуу”-тай зүйрлэсэн байна.

 

Тэрбээр “Зарим хүмүүс ийм залуудаа төрийн эрхийг авсан нь сонирхолтой байна. Түүнийг тойрон хүрээлэгчид тэнэг хүмүүс биш байх. Энэ тохиолдолд тус улстай бид маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Тэднийг дутуу үнэлвэл бид асар их хохирол амсч магадгүй” гэж мэдэгджээ.

 

Трамп мөн ярилцлагынхаа үеэр Малайзын Куала Лампур хотын нисэх буудалд амиа алдсан Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намын талаар ярив.  Трамп “Тэр төрсөн ахаа хүртэл хөнөөсөн. Түүнд өрөвч сэтгэл гэж үгүй” гэж хэлжээ.

 

Хөтлөгч “Олон улсыг заналхийлээд буй Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд та ямар арга хэмжээ авах вэ?” хэмээн асуухад Трамп “Надад одоохондоо энэ талаар бодсон зүйл алга. Мэдээж хэрэг энэ асуудал дээр их буйр суурьтай хандах хэрэгтэй. Гэхдээ Ким Чен Ун асар их хүчтэй нүүр тулна гэдгээ бас тооцоолох хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд энэ залуу маш ухаалаг бялуу юм” гэж хариулжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин