Хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
2017-05-02

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 3-4-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 

 

2017 оны 05 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон  цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Говийн бүсийн зүүн хэсэг болон  зүүн аймгуудын нутгаар 23-28 хэм, бусад нутгаар сэрүүсч Алтайн уулс, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор 1-6 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 8-13 хэм, говийн бүсийн баруун хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Оройдоо бага зэргийн хур тунадас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдрөөс сэрүүсч 16-18 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин