Жианни Москон уучлал гуйв
2017-05-02

 

Их Британийн Скай багийн дугуйчин Жианни Москоныг тойрсон асуудал дугуйн ертөнцөд шуугиан тариад байна. Итали залуугийн хувьд өнгөрсөн долоо хоногт болсон Тур де Романди уралдааны үеэр FDJ багийн дугуйчин Кевин Резаг арьс өнгөөр доромжилсон байна. Хэлний асуудлаас болж Реза энэ хэргийг мэдэхгүй өнгөрч болох байсан ч FDJ багийн өөр нэгэн тамирчин Себастьен Райкенбах энэ хэргийг олон нийтэд мэдээлжээ. Тэрбээр өөрийн твиттер хуудсандаа “Сонссон зүйлдээ итгэж чадахгүй нь ээ. Арьс өнгөний үзэл мэргэжлийн дугуйчдын дунд байсаар байна. Та манай спортыг шившиг болгож байна” гэж жиргэжээ.

 

 

Энэ хэргээс нь болж холбогдох албаны хүмүүс Жианни Москонд шийтгэл оноох нь тодорхой. Харин ямар шийтгэл оноох нь одоогоор тодорхойгүй байна. Тэгвэл буруутан Жианни Москон өчигдөр Кевин Резагаас уучлалт гуйсан бол Скай багийн удирдлагууд ч мөн тамирчныхаа болчимгүй үйлдлийн өмнөөс хүлцэл өчжээ.   

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Xaruud uuchilal guij baisan bolov uu er n
2017-05-02