АН-ын их хурал бямба гаригт болно
2017-05-02

Ардчилсан намын VIII их хурал энэ сарын зургааны бямба гаригт Төрийн ордонд болно. Уг хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батламжлах юм байна.

 

Өнөөдөр Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгэж байна. Одоогоор УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нар бүртгүүлээд байна. Бүртгэл өнөөдрийн 13.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. 

 

Ардчилсан намаас Ерөнхийлөгчид Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, хотын дарга асан Э.Бат-Үүл, нийтлэлч Баабар нарын хүмүүс өрсөлдөхөө мэдэгдээд буй юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин