Зам арчлалтад 50 тэрбум төгрөг шаардлагатай
2017-05-02

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Автозамын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт авч хариулт авч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн  Б.Баттөмөр “Зам ашиглалт, чанарын баталгаа ямар байна вэ. Дөнгөж зам засаад  гурван сар, жилийн дараа эвдэрдэг. Бусад орнуудад олон жилээр  ашиглалт, чанарын баталгааг хангасан байдаг. Монгол Улсын автозамын бодлого гэж байна уу. Хөрөнгө оруулалтын эрэмбэ гэж байна уу. Концессоор баригдаж байгаа замыг ЗТЯ хянаж байна уу?  гэсэн асуултад ажлын хэсгээс “Монгол Улсад 12 мянга гаруй хатуу хучилттай, 5000 гаруй сайжруулсан зам байна. Үүнийг аж ахуй нэгжүүдэд хариуцуулдаг. Норм, нормативаар нь хариуцуулж өгдөг. Автозамын ашиглалтын хугацааг норм, нормативаар нь тогтоодог. Энэ нь 5-10 жилдээ нэг удаа хийгддэг. Баталгаа, чанарын асуудлыг дүрэм журмын хүрээнд зохицуулж байсан. Одоо шинэ хуулиар тухайн чиглэлийн замын зураг төсөл хийхээс эхлээд баталгаажуулах хүртэл маш сайн нарийвчлан оруулж өгсөн. Хариуцлагатай холбоотой чанарын баталгааг 3 жилийн гэрээгээр хийж байлаа. Одоогийн автозамын хуулинд гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээний тухайд 2 жилийн баталгаатай байгаа. Автозамын бодлогын хүрээнд үндэсний хөгжлийн концесстэй уялдуулахыг хичээж байгаа хэмээн” хариулав. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

 

-Зам арчлалтад 50 тэрбум төгрөг шаардлагатай. Одоо 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь хаанаа ч хүрэхгүй. Зам арчлалт манайд шаардлагатай байгаа гэлээ. Гишүүн Ж.Ганбаатар “Гадаадын зээлээр автозамыг барих гэсэн байх юм. Зээлийн хүүгээ дийлэх юм уу. Автозамын салбарт хувийн хэвшлийнхнийг оролцуулах үүд хаалгыг нээж өгөөч. Хувийн хэвшлээ урин дуудаж, оролцуулахгүй бол төр дангаараа чадахгүй” гэсэн санал гаргав.   Төсөл санаачлагач УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хувийн хэвшлийнхнийг оролцуулахыг хуулиар хаагаагүй, нээлттэй байгаа” гэдгийг онцолсон юм.

 

Аймгийн төвүүдийг Улаанбаатартай холбох, транзитыг хөгжүүлэхэд урт хугацааны зээлээр автозам барих нь бодлогын хувьд буруу биш хэмээн ажлын хэсгийн үзэж байгаа юм байна.  

 

Гишүүд асуулт тавьж, хариулт хэлсний дараагаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин