Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бүртгүүллээ
2017-05-02

Гэрэл зургийг mpa.mn УИХ-д суудал бүхий намууд хуулийн дагуу өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 6-ны дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд бүтгүүлэх ёстой.

 

Энэ хүрээнд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн хүмүүс намынхаа дотоод сонгуулийн хороонд өнөөдөр бүртгүүлж байна. Дөнгөж сая Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн өргөдлийг бүртгүүллээ.

 

Тэрбээр “Би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаа зургаан сар ярьж байна. Монголчууд бид улс шиг улс,  хүн шиг хүн болмоор байна. Монголчууд хүчирхэг ард түмэн болохын тулд ерөнхийлөгчийн оролцоо маш чухал. Зодоонтой сонгууль битгий болоосой” хэмээв.

 

АН-ын VIII их хурал ирэх бямба гаригт Төрийн ордонд болно.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Алтанхуяг гарвал уг нь дээр дээ Муулаад байгаа юмнууд болимоор
2017-05-02
Зочин:
Ерөнхий сайдын энгүй байсан даа,,,, бор халзан ч байсан ч болох юм чинь
2017-05-02
Зочин:
Yag bolz haragdaach kkkkkkk
2017-05-02
Зочин:
Ургамалаа чи Хуягаатай шаалцсан хэвээр байгаа юмуу. Нэг муу дэд сайд болчоод хүн танихгүй их болсон байсан да чи
2017-05-02
Зочин:
Нууц амраг Ургамалцэцэгээ дагуулчихсан явж байх шив. Хүргэн Дэнзэн нь Алтанхуягийн буруугаас болж шоронд сууж байгаа. Гэтэл энэ хүн ял эдлэхийн оронд ерөнхийлөгч болно гэж яваа нь гутамшигтай.
2017-05-02