Меркел өнөөдөр Москва хотноо айлчилна
2017-05-02

 

Германы Канцлер Ангила Меркел өнөөдөр ОХУ-ын нийслэл Моксва хотноо төрийн дээд хэмжээний айлчлал хийнэ.

 

Канцлер айлчлалынхаа эхэнд Кремлийн ордонд зочилж, тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар болжээ.

 

Удирдагчдын дээд  хэмжээний уулзалтын үеэр тэд олон улсыг заналхийлж буй терроризм, Ойрхи Дорнодын асуудал болон “Нормандын дөрвөл” холбооны байгуулсан “Минск” гэрээний хэрэгжилтийн асуудлаар ярилцах гэнэ. 

 

“Ерөнхийлөгч Путин энэ сарын 2-ний өдөр Германы Канцлертэй гэрээ байгуулна” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

 

Канцлер хоёр жилийн өмнө Москва хотноо албан ёсны айлчлал хийсэн юм. Германы Гамбург хотноо ирэх долоодугаар сард “Их 20” уулзалт зохион байгуулагдах билээ.  

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баруун гараа өргөж, хэлээ гаргах дөхөж л бгаа юм бна. Хямрал их л гүнзгийрч бгаа сураг байсан.
2017-05-02
altaa:
xorig tavisan bol ailchlax xereggvi l baimaar yum ene baruuniixan
2017-05-02