Том Круз: Хурим болон салалтаас залхаж байна
2017-05-02

Холливуудын нэрт жүжигчин “W” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр “Jack Reacher: Never Go Back” кинонд тогложээ.

 

 

-Тантай уулзах амаргүй юм?

 

-Шахуу зураг авалттай байгаа учир зарим зүйлийг золиослохоос өөр аргагүйд хүрээд байна. Сүүлийн үед унтаж чадахгүй явна. Үнэхээр их ажилтай байгаа учир амрах зав алга. Би ер нь зураг авалт эхэлсэн өдрөөсөө л амралтыг мартдаг. Зураг авалтын дараа л өөрийгөө ядарсан гэдгээ мэддэг. Зураг авалт эхэлчихсэн байхад менежер таны тухай надад ярьсан юм. Харамсалтай нь өнөөдөр л зав гаргалаа. Гэхдээ та сэтгэлээр унахгүй байж болно. Учир нь би энэ он гараад анх удаагаа л хэвлэлд ярилцлага өгч байна.

 

-Үнэхээр гайхалтай сонсогдож байна. Та өнгөрсөн оноос л зураг авалтад оролцож эхэлсэн. Тун удахгүй нэг бүтээл тань нээлтээ хийнэ?

 

-Тийм ээ би их хичээсэн. Мэдээж хэрэг найруулагч надад итгэл хүлээлгэж киноны гол дүрийг өгсөн. Тиймээс би миний оролцоотойгоор тэр кино амилах учир би их хичээх шаардлагатай.

 

-Та зураг авалт эхлэхээр амрахаа мартдаг. Яагаад вэ?

 

-Хүүхэд байхаасаа л ийм байсан. Нэг зүйлийг эхлүүлчихсэн бол өөр зүйлд анхаарлаа хандуулахгүй. Заримдаа энэ бүхэн надад хэцүү санагддаг. Учир нь энэ бүхэн заримдаа хувийн амьдралыг минь бусниулдаг юм.  Ганцхан зүйлд анхаарлаа хандуулаад байхаар мэдээж хэрэг чиний дэргэд байгаа хүмүүст таалагдахгүй шүү дээ. Энэ бол миний дутагдалтай тал.

 

-Энэ бүхэн танд амжилт авчирсан гэж бодохгүй байна уу?

 

-Санал нэгдэж байна. Би киногоо амжилтад хүргэхийг хүсдэг. Тиймээс хувийн амьдрал, зав цагаа хүртэл мартаад зураг авалтад ордог.

 

 

-Та ихэвчлэн адал явдалтай кинонд тоглодог. Гэхдээ 54 настай. Зураг авалтын үеэр таны нас саад болж байна уу. Мэдээж хэрэг энэ насны эрчүүдэд үсрэх, гүйх, зодолдоход хэцүү санагдах байх?

 

-Тийм ээ ажиглагдах болсон. Би амархан сульдах болсон. Энэ бүхэн настай минь шууд холбоотой гэдгийг мэдэж байна. Гэхдээ би өдөр бүр бэлтгэл сургуулилт хийдэг учир зураг авалтын үеэр нас минь саад болдоггүй. Нэг л өдөр надад энэ бүхэн хэцүү санагдах байх. Тэр үед би шийдвэрээ гаргаж, зөв сонголт хийх болно.

 

-Тэгвэл та насан эцэс хүртлээ кино урлагт хүчин зүтгэхгүй гэсэн үг үү?

 

-Мэдэхгүй юм. Маргааш хэрхэн өнгөрөхийг би мэдэхгүй. Тиймээс ирээдүйд юу болохыг би тааварлашгүй.

 

-Дахин гэрлэх төлөвлөгөө бий юу?

 

-Үнэнийг хэлэхэд салалт, хуримаас залхаж байна.

 

-Таныг маш олон бүсгүйтэй холбодог. Энэ бүхэн танд дарамт учруулдаг уу?

 

-Ач холбогдолгүй мэдээлэлд ач холбогдол өгөхийг хүсдэггүй.

 

 

-Кейт Холмс таныг “их муу аав” хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан. Энэ талаар?

 

-Санал нэгдэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин