Пак Ын Хэг буруугүй гэдгийг нь батлах болно
2017-05-02

 

Авлигын дуулианы улмаас Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сэнтийгээсээ бууж, шоронгийн хаалга татсан Пак Ын Хэгийн анхан шатны шүүх хурал нийслэл Сөүл хотноо эхэлсэн талаар “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ.

 

Уг шүүх хуралд Пак Ын Хэг оролцоогүй байна. Түүний өмгөөлөгч Ёо Юунг Ха  хэвлэлийнхэнд “Ерөнхийлөгч асан Пак Ын Хэ ямар ч буруугүй. Бид буруугүй гэдгээ батлах болно” хэмээн мэдэгджээ.

 

Прокурорууд экс Ерөнхийлөгчид 18 зүйл ангиар ял тулгаж, 30-45 жилийн ял төлөвлөж буй юм. Хэрвээ Пак Ын Хэ төрийн эрхэнд байхдаа улсын нууц задруулж, авлига авсан нь илчлэгдвэл бүх насаараа хоригдож магадгүй гэнэ.

 

Пак Ын Хэ Сөүлийн цагдан хорих байранд өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс хойш хоригдож буй билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Nertei uls terch, Generaliin okhin buruugui gedegt itgedeg,helmegduulelt gej oilgodog
2017-05-02
зочин:
Буруу байхгүй. Энэ бол хэлмэгдэл!
2017-05-02