Э.Бат-Үүл мэдээлэл хийнэ
2017-05-03

ХНХЯ-ын 3 давхарын хурлын зааланд

 

09.00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр  Монголын Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүдтэй хэлэлцээр хийх гэж байна. Хэлэлцээрээр өнгөрсөн даваа гаригт МҮЭ-ийн холбооны тавьсан шаардлагыг хэлэлцэх юм. Утас 88844482.

 

Үндсэн хуулийн цэцийн байранд

 

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11:00 цагаас Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлнэ.

 

11:30 цагаас МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны бодлогын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ”-ын Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

 

12:00 цагаас Иргэдийн шударга шүүх ТББ-аас Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

 

12:30 цагаас Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан нэрт сэтгүүлч С.Жамбалдоржийн нэрэмжит сан байгуулсан талаар мэдээлэл хийнэ.

 

13:00 цагаас МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

 

MN-Мэдээллийн төвд

 

11.00 Жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн гарын эрүүл ахуйг сахих өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдөрт зориулсан “Гараа цэвэр байлгая, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх” аяны хүрээнд УНТЭ–ээс “Гарын эрүүл ахуй , нянгийн тэсвэржилттэй тэмцэх нь таны гарт байна” сэдэвт хэвлэлийн бага хурлыг зарлаж байна.

 

11.30 “Мэйжикнэт” ХХК-иас монголын анхны эм, эмийн сангийн нэгдсэн хайлтын системийг танилцуулна.

 

12.30 Эко автомашин импортлогчид Автомашины онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Тэд уг хууль гарахаас өмнө худалдан авсан ч хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Монгол Улсад орж ирээгүй автомашины татварыг шинэ хуулийн дагуу төлөх нь шударга бус хэмээн үзэж байна.

 

Монголын үндэсний музейд

 

11.30 цагт “Хадан гэрийн соёл” үзэсгэлэнг Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээнэ.

 

Татварын Ерөнхий газрын 7 давхарын хурлын зааланд


11:40 цагт Татварын Ерөнхий газраас  хэвлэлийн хурал зарлалаа. Холбоо барих дугаар, 80806689, 99990303

 

ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр

 

11.30-14.00 цагт “Үндэсний бичиг үсгийн баяр-2017”-ыг тохиолдуулан тус хүрээлэнгийн хамт олон өөрийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөг хийх гэж байна.

Shuud.mn
Сонин хачин