УИХ-ын гишүүд байлдааны буудлагатай хээрийн сургуультай танилцав
2017-05-03

 

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өчигдөр (2017.05.02) Зэвсэгт хүчний жанжин штаб, харьяа анги салбаруудад, онцгойлон Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллалаа.  Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, А.Сүхбат, Д.Цогтбаатар нар оролцов.

 

 

УИХ-ын гишүүд эхлээд мотобуудлагын батальоны хаврын ээлжит байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль, үргэлжлүүлэн ар талын анги, салбаруудын тусгай тактикийн хээрийн сургууль, тусгай ажиллагааны үзүүлэх сургуулийг үзэж, Энхийг дэмжих ажиллагааны өмнөх бэлтгэлтэй танилцав.

Shuud.mn
Сонин хачин